33 хүн танхайчуудын золиос боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

Мексикийн үйлдвэрлэлийн төв болох Монтерри хотын танхайн бүлэглэлийн улмаас 24 цагын дотор 33 хүн амь үрэгджээ. Талийгаачдын дийлэнх нь хар тамхины худалдаачин байсан бөгөөд хоёр нь цагдаагийн албан хаагчид байжээ. 
Мексикт хар тамхины болон гэмт хэргийн бүлэглэл үе үе буудалцдаг бөгөөд цогцосыг хамаагүй ил задгай орхидог байна.  Мексикийн Гулф, Синалоа, Ла Фамилиа бүлэглэл байнга буудалцаж байдаг хамгийн нөлөө бүхий хар тамхины худалдаачид ажээ. 

Дашрамд дурьдахад Мексикийн мафи буюу гэмт хэргийн бүлэглэл нь дэлхийн нөлөөтэй мафиудын нэг юм. 1950-иад оны сүүлээр хоригдлуудыг шоронгийн бусад хоригдол болон офицеруудаас хамгаалахын тулд үйл ажиллагаа нь эхэлсэн. Энэ бүлэглэл авилгал болон хар тамхины наймаанд оролцдог. АНУ-д 30,000 орчим гишүүнтэй.  Бүлэглэлийн гишүүд заримдаа Мексикийн үндэсний бэлэг тэмдгээр шивээс хийлгэсэн байна. Хүн алах даалгавар өгсөн тохиолдолд даалгавар биелүүлэх 150 гишүүн шоронд байдаг бөгөөд түүнийг нь гүйцэтгэх 2000 холбоотон байдаг гэсэн яриа бий. Тэд бүлэг, наймаачдаас хамгаалалтын татвар төлөхийг шаарддаг бөгөөд татгалзсан нэг нь амиа алддаг. 

А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top