БНХАУ-ын Сычуань мужид олон хоног үргэлжлэн орж буй аадар борооны улмаас үүсэн үерийн ус Лешань дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Майдар бурхны сэрэг дүрийн өлмийд хүрээд байна.
Дэлхий дээрх Буддагийн аварга сэрэг дүрүүдийн нэг болох 71 метр өндөр энэхүү сэрэг дүрийг Тан гүрний үед /618-907/ буюу 1200 жилийн өмнө бүтээжээ. Тус бүтээлийг урлахад 90 жил зарцуулсан аж. 1949 оноос хойш Майдар бурхны сэрэг дүрийн өлмийд Хөх мөрний ус анх удаа ийн тул ирсэн бөгөөд орон нутгийн эрх баригчид хүчнийхэн болон орон нутгийн иргэдтэй хамтран үнэт өвийг хамгаалах зорилгоор элсээр дүүргэсэн шуудай ашиглажээ. Орон нутгийн эрх баригчид хохирлын хэмжээг тогтоож байна гэж CCTV суваг мэдээлжээ.
Хөх мөрөн үерлэсний улмаас орон нутгийн эрх баригчид 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Хөх мөрний усны түвшин аюулгүйн түвшнээс таван метрээр давсан аж.
Сэтгэгдэл ( 0 )