Олон хүүхэдтэй айлд үнэ төлбөргүйгээр газар олгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев зарлиг гаргаж, олон хүүхэдтэй айлуудад үнэ төлбөргүйгээр газар олгохыг хуульчилжээ. Хууль ёсоор хувьчлан авсан газартаа барилга, орон сууц, зуслангийн байр барих эрх эзэмшигчдэд нь байгаа. Тэр ч байтугай газраа зах зээлийн ханшаар худалдаж болно гэдгийг баталгаажуулсан байна. ОХУ-д гурваас дээш хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top