Насан турш мартагддаггүй хамгийн сайхан мөчүүдийн нэг бол хуримын өдөр байдаг билээ. Саяхан хамгийн үнэтэй 10 хуримын ёслолын жагсаалтыг уншигчдадаа толилуулж байна.
1. 2004 оны арваннэгдүгээр сард болсон Энэтхэгийн тэрбумтан Лакшми Митталын охин Ваниша Миттал болон Амит Бхатия нарын хурим түүхэн дэх хамгийн үнэтэй хуримын ёслол болжээ. Тэдний хуриманд 78 сая доллар зарцуулсан.
2. Дубайн шейх Мухаммед бен Рашид аль-Мактум 1981 онд гүнж Саламатай гэрлэжээ. Тэдний хуримын ёслолын өртөг 44.5 сая доллар болсон байна. Долоо хоног үргэлжилсэн тансаг хуримын ёслолд уригдсан 20 мянган зочдод зориулж цэнгэлдэх хүрээлэн барьж байжээ.
3. Югославын гоо бүсгүй Александр Кокотович, Андрей Мельниченко нар хуримын ёслолдоо 30 сая доллар зарцуулсан байна.
4. Нью-Йоркийн тэргүүн баяны хүү Викрам Чатвал болон хөрөнгө оруулалтын банкны эзний охин, жүжигчин, загвар өмсөгч Прива Саяди нарын хуримын ёслолыг 15 сая доллар зарцуулан хийжээ.
5. Английн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Уэйн Руни болон Колин Маклафлин нар 2008 оны зургадугаар сарын 12-нд Италийн Вилла Дураццо хотод тансаг хийжээ. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн хуримын ёслолд 15 сая доллар зарцуулсан байна. Баяр ёслолын уур амьсгал сэтгэл татмаар байсан бөгөөд хуриманд уригдсан 64 хүн маш гоёмсог дарвуулт онгоц болон хувийн нисэх онгоцоор Италийн Ривьер эрэгт хүрэлцэн очжээ.
6. Францын алдартай бизнесмен Бернар Арногийн охин Дельфина Арно дарсны бизнес эрхлэгч Алессандро Валларино Ганчатай гэрлэжээ. Долоон сая доллар зарцуулсан хуримын ёслолын танхимыг 5000 цагаан сарнайгаар чимсэн байв.
7. Английн алдартай жүжигчин, продюсер Элизабет Херли болон Энэтхэгийн саятан Арун Наяр нар Глостершир гүнлигт байдаг XV зууны үеийн Садел гэдэг шилтгээнд хуримаа хийжээ. Найман хоногийн турш үргэлжилсэн хуримын ёслолд долоон сая доллар зарцуулсан байна.
8. Америкийн дуучин, жүжигчин, Оскарын шагналт Лайза Минелли продюссер Дэвид Гесттэй 2002 онд Манхеттений сүмд гэрлэжээ. 3,5 сая доллар зарцуулсан тэдний хуримын ёслолд 850 зочин уригдсан бөгөөд эстрадын од Натали Колл, Тони Беннети болон 60 хөгжимчинтэй найрал хөгжмийн концерт тоглосон байна.
9. Алдарт “Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартни загвар өмсөгч Хизер Миллстэй 2001 онд хуримаа хийжээ. Тэд хуримаа Ирландын Монахан гүнлигт хийсэн бөгөөд гурван сая доллар зарцуулжээ.
10. Жүжигчин Том Круз хуримаа хийхээсээ 19 хоногийн өмнө Кетти Холмст Эйфелийн цамхгийн оройд гэрлэх санал тавьжээ. Тэд хоёр сая доллар зарцуулсан хуримаа 2006 оны арваннэгдүгээр сарын 18-нд Италийн Ром хотын XV зууны үеийн Одескальки шилтгээнд хийсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )