Машины цонхоор чихэр шидсэнээс болж ЗУРГААН ХҮҮХДИЙГ тусгаарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит тээврээр 2020.09.04-ний өдөр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд машины цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил гарчээ. 

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас 6, 7, 9, 12 настай дөрвөн хүүхэд, 5 настай хоёр хүүхдийг асран хамгаалагчийн хамт тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авч, ариутгал халдваргүйтгэлийг хийлгүүлэн хяналт тавьж ажилласан байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top