Хоккейн “Ак Барс” баг ирвэс хамгаална

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

ОХУ-ын хоккейн Ак Барс баг Алтайн хязгаарын “Сайлегемский” үндэсний хүрээлэнгийн ирвэс хамгаалах төсөлд нэгдлээ. Тус баг ирвэс амьдардаг газар нутагт тавих фото, видео хэрэгслийг нийлүүлж, хулгайн анчдын эсрэг арга хэмжээг санхүүжүүлнэ.

Ак Барса багийн лого

Багийн ерөнхийлөгч Наиль Маганов “Ирвэс бол манай баг, Татартсан улс, түрэг ард түмний бэлгэ тэмдэг. Ак Барс баг ирвэс хэмээх сайхан амьтныг хамгаалах төсөлд нэгдэж байгаадаа баяртай байна. Энэ бол нийгмийн өмнө хүлээж байгаа бидний хариуцлага” гэж мэдэгдсэн байна.

“Сайлегемский” үндэсний хүрээлэн манай улстай хил залгаа оршдог. Энд одоогийн байдлаар 37 ирвэстэй ч хулгайн анчдын балгаар улам цөөрч байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top