Ихэмсэг зангаараа алдартай Их Британичууд өчигдөр тайчсан байна. Тодруулбал Испанийн “Desigual” брэндийн Лондон дахь салбар өчигдөр онцгой хямдрал зарлажээ. Эхний 100 худалдан авагч өөрийн хүссэн хоёр хувцас үнэгүй авна. Гэхдээ тухайн үйлчилүүлэгч зөвхөн дотуур хувцастай байх шаардлагатай гэнэ. Гэхдээ энэ санал Лондончуудын сэтгэлд нийцсэн бөгөөд дэлгүүр нээхээс өмнө хэдэн зуугаараа дотуур хувцастайгаа дараалан зогссон байна. Хэдийгээр бороотой байсан ч Лондончууд хүссэн хувцасаа авахын төлөө нүцгэлсэн бөгөөд эхний 200 үйлчлүүлэгч зорилгодоо хүрчээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )