МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай өчигдөр уулзлаа. Уулзалтын үеэр Барак Обама Монголчуудын ардчилалын төлөө хэрэгжүүлж байгаа арга зам, туршлага болон сүүлийн жилүүдэд олсон амжилтыг биширч байгаагаа илэрхийлэв. Манай улсын ерөнхийлөгчийг улс төрийн тавцанд хэрхэн гарч ирсэн түүх болон ерөнхийлөгч болтлоо ямар зам туулж ирсэнийг ихэд сонирхож байв. Мөн АНУ Монгол улсын гурав дахь хөрш болсондоо баяртай байдгаа онцолсноос гадна олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Эрдэнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )