Панк хөгжмийн фестивальд оролцогчид гэдэсний халдварт өвчнөөр өвджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 19

 

 Европ даяар тархаад байгаа гэдэсний халдварт өвчинд   Эстонийн "Panklaulupidu" хэмээх панк хөгжмийн фестивальд оролцсон хүмүүс өртжээ. Фестивалийн үеэр худалдсан хүнсний ногоо, хоолноос оролцогчид халдвар авсан байж болзошгүй гэнэ.  Фестивалийн зохион байгуулагч Айн Суркаэв "Оролцогчдод өгсөн хоол хүнсийг "OG Elektra" компани нийлүүлсэн. Бид хоол хүнс муудсан эсэхийг цаг тухайд нь хянаж байсан" гэжээ. 200 гаруй хүн гэдэсний халдвар аваад байгаагаас  "Саusa Amoris" хамтлагийн дуучид, хөгжимчдийн бие муу байгаа юм байна.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top