ОЛОН ӨНГӨ: Монгол Улсад өдөрт 10 гэр бүл салж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Монгол Улсын хүн ам 3 сая 296 мянга 866-д хүрсэн байна. Хэдэн жилийн өмнө гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч байсан монголчуудын өнөөдөр 296 мянгаар нэмэгдсэн сайхан мэдээг дуулгахад таатай хэдий ч гэр бүл салалтын статистик бидний сэтгэлийг эмзэглүүлэх хэмжээнд очоод байгаа юм.

Улсын хэмжээнд өдөрт 40 гэр бүл шинээр бүртгүүлдэг тоо байна. Гэвч өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг статистик гарчээ. Үүнээс үзэхэд 40 гэр бүлийн 10 нь цуцлагдаж байна гэсэн үг. Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байгаа аж.

Гэр бүл салалтын шалтгаан нь соёлын ялгаа, харь орны хүнтэй гэрлэсэн, гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй, санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа, шилжилт хөдөлгөөн, архидалт, муу зуршил, гэр бүлээс гадуурх харилцаа, хэрүүл маргаан, хүчирхийлэл, дарамт шахалтаас болдог гэж хариулсан байна.

Судалгаанаас үзэхэд өмнө нь гэрлэх насыг 20-25 гэж хариулж байжээ. Тэгвэл сүүлийн үед 25-28 насыг гэр бүл болоход илүү тохиромжтой гэж үзсэн байгаа нь гэр бүл бат бөх байх суурь шалтгаан болно гэжээ. Мэдээж гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхдүүд байдаг. Гэр бүл салснаар хүүхдүүд аав, ээжийнхээ аль нэгийг нь дагах, ихэвчлэн хараа хяналтгүй өсдөг болохыг судалгаанд онцолжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл жирийн иргэдийн(192.82.75.76) 2020 оны 09 сарын 14

Иргэншсэн болон олон үндэстний цуглуулага болсон АНУ мэтэд юм болгоныг хуульчилж байж гэмээ нь нэгдсэн улс гэж оршин тогтнох үндэс болж байх шиг. Хятад,монгол,Энэтхэг гэх мэт буурал түүхтэй улсад нийгмийн хэв маяг,ахуй амьдарлынхаа ихэнх асуудлыг зан,заншилаараа тогтоож ирсэн олон мянган жилийн түүхтэй улсад 300 ч хүрэхгүй түүхтэй нэгдсэн улсад хэрэгжүүлж ирсэн хуулиуд манайд төдийлөн буухгүй нь дэндүү ойлгомтой асуудал

0  |  0
Оркиуудыг дээш засны(192.82.75.76) 2020 оны 09 сарын 14

АНУ-аас садар самуун, хүчирхийлэл бүхий аллагатай киноог сайн гаргасны ач буян энээ. Бас хүний эрх гэж их уриалсны ч үр дүн бас бий.Манайхан хүний эрх гэхээр л ганцхан өөрийнхөө эрх ашиг гэж ойлгодог муу зантай. Энэ нь ахуй амьдарлынх нь хэв маягаас улбаатай.учир нь монгол ахуйн зонхилох хувь жалгын нэгээр хэд гурван малаа адгуулж ирсэн хүнд нийгэмжсэн ухамсар,зан үйл гэж юу байрхав дээ. Би л гэхээс яахав дээ

0  |  0
Бат(202.9.46.79) 2020 оны 09 сарын 14

Бид зах зээлийн нийгэмд гэр бүл гишүүдийн үүрэг хариуцлага гэр бүлийн эдийн засгийн үндэс боломжоор 10 жилд мэдлэг олгох хэрэгтэй

0  |  0
hyyu(103.229.122.68) 2020 оны 09 сарын 14

Гэр бүлийн хүчирхийллийн хууль гээч гаднаас хуулбарласан хууль чинь Монголын хөрсөнд тохирохгүй байна! Юм л бол шоронд хийнэ! Үүнээс болоод салалт ихсээд байна

0  |  0
Top