Монголд анх удаа хашаан дотроо лийр тарьж ургуулсан хөдөлмөрч, бүтээлч энэ бүсгүйг Л.Отгонцэцэг гэдэг.
Цаг агаарын эрс тэрс уур амьсгалаас үүдэн олон төрлийн жимс, ногоо тарихад хүндрэлтэй байдаг. Харин Л.Отгонцэцэг хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг харуулахын тулд өөрийн хашаандаа лийр тарьж, энэ жилийн шинэ ургацаа саяхан хурааж авчээ.
Арван жилийн турш өвөл, зуныг үл харгалзан лийрийн модоо арчилж, сайхан үгсээр мялааж, өөрийн хүүхэд мэт асарч тойглон, ургацаа хураан авдагтаа тэр туйлын баяртай, жаргалтай байдгаа ярьсан юм.
Халуун оронд ургадаг жимсийг Монголд арчилж ургуулна гэдэг амаргүй.
Л.Отгонцэцэгийнх Баянгол дүүрэгт байрлах Бичил хорооллын хажууханд 0.07 орчим га газартаа төвхнөжээ. Хашааны хаалга нээгдсэн даруй нүд баясгам эрээн цэцэгс, нов ногоон моддын шуугиан угтав. Тансаглал гэж үүнийг л хэлэх байх.
Хашаан дотор мод, цэцэгсийг тойруулан байшин хүртэл зам тавьсан байлаа. Эднийх лийрний гурван модтой ба намрын өнгө хэдийнэ моддыг хучжээ. Цөөн хэдэн ширхэг лийр газарт унасан байв. Цааш явахад давжаа алим буюу бидний хэлж заншсанаар ранетик жимсний мод харагдав. Хурааж авах цаг нь арай болоогүйг эзэн нь тайлбарлалаа.
Ажилсаг бүсгүйн хашаанд мойл, интоор, гүзээлзгэнэ, агч мод, чавга, уутат помидор, эрдэнэшиш гээд тариалаагүй жимс, мод алга. Жимсний моддоос гадна Алтанзул цэцэг, Наранцэцэг, Сарнайн бут, Мандарваа, Астра, Шторкроза алаглана.
Сурвалжлагын эзэн аав, ээжээсээ энэ хашаа, байшингаа өвлөн авч, эндээ элбэг дэлбэг сайхан амьдрал бүтээхийг зорьжээ. Жаран жилийн өмнө барьж байсан хашаа хэний ч нүд, сэтгэл баясахаар цэцэрлэгт хүрээлэн болж өргөжсөн нь гайхалтай.
Л.Отгонцэцэг “Би цэцэрлэгт хүрээлэнгээ “Диваажингийн цэцэрлэг” гэж нэрлэдэг. Би энэ газарт байхдаа бүхий л муу муухай зүйлсээс холдож, сайхан энерги авдаг. Өөрийн гараар тарьсан жимс, ногоо маань хамгийн цэвэр ариун, өндөр чанартай хүнс болдог. Би хувьдаа үүнийг л тансаглал гэж хэлмээр байна” гэж бахдалтайгаар хуучлав.
Амьдралд өрнөх олон хар бараан үйл явдал дунд хөдөлмөрч хүн, тэр дундаа хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа түүнээс баяр баясгалан л мэдрэгдэж байсан юм.
Л.Отгонцэцэг ярилцлагын эхэнд “Сошиал орчин их сөрөг байх юм. Маш их бухимдал, улс төр, хямрал, өвчин зовлон зэрэг олон асуудал тэнд өрнөдөг. Харин миний хүссэн зүйл бол тэднийг сайхан зүйлд уруу татах. Ядаж л хэн нэгний хийсэн бүтээсэн зүйлийг хараад нэг ч гэсэн хүн баярлаасай, суралцаасай гэж хүсдэг. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ухаараасай, монгол хүн бүр надаас үлгэр жишээ аваасай гэж боддог" гэсэн юм.
Гэр хороололд амьдардаг гэхээр л шороон дунд амьдрах ёсгүй. Би гэр хороололд амьдардаг ч Зайсанд байгаагаас илүү тансаглаж чаддаг.
Бид шувууд жиргэсэн, модод шуугисан алтан намрын өнгийг биширсээр түүний гэрт орлоо. Хөргөгч дүүрэн жимсний компотоор дайлав.
"Тарьсан жимс бүрээ удаан хадгалахын тулд компот хийдэг. Жимсний амтыг тэр чигт нь хадгалахаас гадна удаан хэрэглэх боломжтой болгодог” гэж тэр зөвлөлөө.
Ихэнх цагийг хашаан дотроо өнгөрүүлдэг талаар хуучлахдаа “Зуны өглөө сэрээд гэрээсээ гарахад хашаанд маань тал талаас шувууд цуглачихсан байдаг. Өвсний үнэр, агаар, өнгө зэрэг жинхэнэ байгалийг хашаандаа л мэдэрч байна. Гэр хороололд амьдардаг гэхээр л гараа хумхиад, залхуураад, шороон дундаа зүгээр суугаад байж болохгүй. Би гэр хороололд амьдардаг ч Зайсанд байгаагаас илүү тансаг амьдарч байна” гэсэн юм.
Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Түүний бүтээсэн "Диваажингийн цэцэрлэг"-т зочилно уу!
Сэтгэгдэл ( 68 )
Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.
Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.
Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.
Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.
Хөдөлмөрч ажилласаг сайн сайхан охинд баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна. Хүн хаана амьдрах нь гол биш, өөрөө л үнэхээр хичээн хөдөлмөр зүтгэлээрээ сайн сайхан сэтгэл энерги биеэрээ тав тухтай орчинг бий болгож чадаж байна. Охин чамд амжилт бүтээлийн лээдийг хүсэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.
Mundag yum be
Ямар гоё ажилсаг бүсгүй вэ амжилт хүсье хүмүүст сайн сайхныг үлгэрлэж байгаа мундаг бүсгүй байна.юун зайсан вэ гарчиг нь сонин юм вэ
Энэ жимсээ зардаг юм уу утасны дугаараа үлдээнэ үү
Хөдөлмөрийн үр шимээрээ амьдрах нь хамгийн дээд жаргал гэдгийг яруу тодоор харуулж яваа ажилсаг бүтээлч уйгагүй хөдөлмөрч бүсгүйд амжилт аз жаргал хүсэе.
Мундаг бна
Мундаг хөдалмөрч хүн юм баяр хүргэё аз жаргал хүсьё
Энэ тансаглал руу чинь ойртоод л бна хичээгээл бна бидэн хоёр
Mundag busgui bna.Uriinhee hiisen zuiliinhee talaar emegteichuudad surgalt yavuulval zugeer um u.Az jargal hussen eruue!
Woow. Ulger jishee avnaa. Ene jil hashaa bariad duusch bga
Ямар сайхан ажилсаг бүсгүй вэ.улам их амжилт хүсье.
Jimsniih ni l zurgiig awaad baihaar hashaaniih ni zurgiig holoos oligtoihon awahgui dee
Ymar mundag busgui ve amjilt husie suraltsah heregtei yum bndaa holboo barih dugaaraa ugch boloh bolvuu
Mundag bvsgvid Amjilt hvsii Turshlaga sudalj huwaaltsaj bolhuu
Ямар мундаг бүсгүй вэ?
Ямар мундаг бүсгүй вэ?
Yamar mundag um be. Uulzaj mod yaj2 tarihig surah umsan
мундаг хөдөлмөрч бүсгүйд амжилт хүсэе туршлагаасаа хуваалцаарай өөртөө чинь холбогдож болох уу
Ажил үйлс нь өндөр амжилт амьдралдүүрэн тань аж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Mundag baharhal ymsw
Mundag
Баяр хүргэе. Яамар хөдөлмөрч хүн вэ? Энэ сайхан туршлага, мэдлэгээсээ зөндөө хүмүүстэй хуваалцаарай. Би ч бас тэдний нэг байх болно. Амжилт хүсье.
үнэхээр мундаг бүсгүй юмаа гэр хороололын улсууд тэр сайхан талбайгаа ингэж болгомоор юмаа мундаг ажилсаг бүсгүйд амжилт
Бидэнд хийх юм их бн даа... Амжилт хүсье.\nМундаг бн аа
Zahisan d baihaar yaadiin bol
Tanii shawi bolj ih yum surmaar bn
Сайхан байнаа, ийм гоё хүмүүсийг харахаар амьдрах хүсэл тэмүүлэл улам оргилж бна шүү, амжилт хүсье
Mundag ymaa amjilt hvsie
Yamar gaihaltai busgui ve. Bidnii dund ajilsag, beshirmeer humuus amidarch baina gehleer uneheer bayrlah yum. Bayr hurgiy.
Хөдөлмөр хүнийг бий болгоно гэж энэ л байх даа.\nЗалууд эерэг хандлага түгээж байгаад баярлалаа
Үнэхээр ажилтай мундаг юм аа
Үнэхээр тансаг юмаа. Амжилт ,аз жаргал гэж энэ байхаа
Хөдөлмөрлөсөн хүн шангаа хүртдэг. Бахархам бүсгүй
Зайсан нь тэгээд хамгийн тансаг бүх юм уу. Өглөө оройгүй түгжирсэн, Утааны үед бол яармаг нисэхээс их утаатай, Нарийнхан зам дээрээ зогсоолгүй тийм л сайхан юм байна \n
Zaisan ger neriidel zuger l ner tomiyo bolgoj ashiglasan bna shude ternees bish barilga baigulamjin tansagiig erdoosoo end yariagui bna, shal uur realistic ym yarij bna end , zarem humuus buur neg yu cj hiij chadahgui bj yarihaas tsaashgui ymda, tegeed yah ym bi l neg ger horoollold amidardag geed utaa tortogondoo barigdsan gert amidrah yostoimuu, hiihguu bga negnee shuumjlene hiij buteesen negnee shuumjlene ene sorog comment bicheed bga humuus yawj hun muuldag gazarluga go go : ))
Цаашаа өшөө ихийг хийж өөдрөг сайхан бүхнийг хүсэн ерөөе дөө амжилт хүсье ажилсаг бүсгүй минь, амжилт амжилт хүсье
Zaisantai yug ni zuirledeg yum bol,
Agaariin bolon xursnii boxirdoltoi manai ger xoroolold jims nogoo tariad xvnsendee xereglej boloxkuuuu
Зайсан гэхээр тансаг хүмүүс байдаггүй ш дээ
Ингэж сайхан хөдөлмөрч байх хэрэгтэй шү дэ.
Үхсэн ацны тансаглал байх вэ дээ. Сайхан хөдөлмөрч хүн байна. Тансаглал гэдэг чинь шаал өөр юм. Зайсантай ч зүйрлэх юм биш.
Гарчиг бол үнэн өлөн, ядмаг сэтгүүлч вэ. Эмэгтэй бол гайхалтай
гайхалтай.олон айл ийм болоосой.
Үнэн тагсаглал бна даа
Мундагын мундаг!!! Баярлалаа!
ямар мундаг юм бэ. амжилт
Yamar mundag hodolmorch yum be bayar hurgei
66.181.163 ip tai атаархуу новш. Энэ чинь газар хагалж жил бүр ногоо тарихаас чинь өөр. Аль хэдийн ургачихсан жимсний мод!!!! Бордсон бордоогүй жимсээ өгөөд явна. Ямар балиар сөрөг юм бэ
Ямар сайхан юм бэ мундаг бүсгүй бна амжилт \n
Говь-Алтай аймгийн Алтай суманд лийр ургадаг юм. Анх итшээгүй. Нүдээрээ хараад итгэсэн дээ.
Ajilsag hodolmorch busgui bnaa mnai ger horoololihon arail denduu zalhuu er n mongolchud. Bairniha gadaa ch tsetseg nawch tarihgui har shoroo. Gereel goyod bn haalganaas tsaadah er hamaagui aminchhn uzeltei. Ayn orniuleed bn inged neg n hiihed duuraih durtai ataarhu humuus hiine de uul n. Gewch ger horoolold denduu yaduu tur orshin suugchid ih bolj.
зураг нь дээр хашааг яаж тохижуулсан байдалыг харуулж чадаагүй байхын уг нь харуулсан бол
Сайхан байнашүү. Нөхартэйгээ хашаа аваад гармаар байдаг. Энэ хүн дургүйцээд байхы. 4 ханан дунд юу чхийхшүй уйдаж үхэхнээ. Лав хорин жил амьдрах нас байхы. Яадгийм ганцаараа очиж амьдардаг юм билүү кк. Үнэхээр сэтэл сэргэмээр сайха байнашүү. Гайхалтай энерги авлаа
ямар гоё юм бэ мундаг, очиж үзэх юмсан , гайхалтай
Ямар гоё амьдардаг юм бэ,Диваажин юмаа
Iim jijig gazar yum tariad udahgui har hursgui bolood baasaar borddog bolnodo,tegeed hyatad solongos shig 1 sard 1 hurz hailtal ni huchilleg hurstei boloh baihda
Otgontsetsegiin baasaar bordson jims yum uu
mundag busgui hunees yum guihgui baigaaraa yum buteedeg iim uls iig demjeh heregtei ulger duurailaltai zuv hun bna ... Mgl ajil gui avgai nar ene busguig.s suralthaasai da
Гайхалтай. Янзтай хөдөлмөрч эмэгтэй байна.Очиж харах юмсаааан.
wow. Yamar mundag hudulmurch emegtei ve? Jims hudaldaj avmaar baina.?
Ymar mundag busgui ve,bayar hurgei ! Baharhaltai saihan uilstei hun ym Yostoi nud bayasgaj baina shuu !
утасыг нь явуулна уу? зөвлөлгөө авах гэсэн юмаа.99185760 залгана уу?
Ymar mundag busgui ve ! Mash tom bayar hurgei ih amjilt husei ! Bagharhaltai saihan uilstei hun ym .
Ямар сайхан юм бэ!!!!Баяр хүргэе !!!! хаяг байна уу танилцмаар байна !!!!!!