ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД: Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15


“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас хийгдэж буй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын ажлын хүрээнд маргааш (2020.09.16) өдрийн 04:00-21:00 цагийн хооронд болон есдүгээр сарын 17-ны өдрийн 04:00 цагаас 17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлах ажээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Амгалан чиглэлд, Монгол-Японы хамтарсан эмнэлэг, АШУҮИС, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, "Жанжин" клуб, Чулуун-Овоо, "Тэнгэр" худалдааны төв, "Нэг зүрх" төв, "Амгалан" зах, "Цагдаа" хотхон, "Амгалан" дулааны станц, Улиастай, Хужирбулан, БЗД-ийн 8, 10, 12, 13, 23, 28-р хорооны нутаг дэвсгэр орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг таслах ажээ. 

Эх сурвалж: УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top