Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийг Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ хүрээнд өнөөдөр ХБХХЕГазар, Чойжин ламын сүм музей хамтран “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” өдөрлөг зохион байгууллаа. Ингэхдээ сонсголын бэрхшээлтэй 300 иргэнийг хамруулж, Чойжин ламын сүм музейн үзмэрүүдтэй танилцуулав.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: Олон улсын музейн зөвлөлөөс хүмүүсийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, тэдэнд тэгш хүртээмжтэй үйлчлэх уриаг гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх газарт хүсэлт гаргасны улмаас өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Анужин: Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаа маш ховор болдог. Сонсголгүй иргэдийн эхийг хамгаалах өдрийг анх удаа өргөн хүрээнд тэмдэглэж байгаад баяртай байна. Цаашид бидэнд зориулсан нийгмийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулаасай гэж хүсч байна.
Энэ ажил нь олон нийтэд эерэг хандлагыг төлөвшүүлэх, сайн сайханд уриалах, хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэхийн төлөөх нөлөөллийн ажлуудын эхлэл болж байгаа юм.
Б.Хонгорзул
Сэтгэгдэл ( 0 )