Бидний хайрт ээж, эмээ, хань Ц.Цэрэндулам өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз тохиолоо.
Ц.Цэрэндулам нь Хэнтий аймгийн Дадал сумын Тэнхлэг горхи хэмээх газарт 1935 онд Будын Цэдэнжавын хоёр дахь охин болон мэндэлсэн ба хүүхэд насаа Дадал суманд өнгөрүүлж, 1944 онд одоогийн Ататуркийн нэрэмжит 5-р сургуульд элсэн суралцжээ.
1961 онд МУИС-ийн Биологийн ангийг дүүргэж, Дорнод аймгийн I арван жилийн сургууль, Пионерын ордон, Улаанбаатар хотын 18, 21, 27, 48 дугаар сургуулиудад 35 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаад 1990 онд гавьяаны амралтад гарсан.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнан урамшуулж байв.
Ээжийн маань шударга, хөдөлмөрч, энэрэнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.
Хайрт ижий минь эх орныхоо алтан хөрсөнд, үүрд амгалан тайван нойрсдоо.
Талийгаачийн хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд
Сэтгэгдэл ( 2 )
ум ма ни бад ми хум
Um ma ni bad me hum