“Мазда” 500 мянган автомашинаа эргүүлэн татна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 19

 Японы "Мазда" компаии 494.500 автомашинаа эргүүлэн татахаар болжээ. 2008 оны нэгдүгээр сараас 2010 оны долдугаар сарын хооронд үйлдвэрлэгдсэн "Мазда-3" загварын аотомашинуудыг засварын төвүүдэд эргүүлэн татаж засах гэнэ. "Мазда-3" загварын шил арчигчид асуудал үүссэн тул автомашины эзэд ирэх сарын дундуур " Мазда"-гийн төлөөлөгчийн газарт очиж үнэгүй засуулж авах юм байна.  Асуудалтай "Мазда-3"-ын 157.7 мянга нь Хойд Америкт, 91.5 мянга нь Европт, 84 мянга нь Хятадад, 20 мянга нь Японд борлогдсон байна.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top