Ц.Хүсэлбаатар: Түүнийг Р.Чойномын хүү гэж нутгийн иргэд нь хэлсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Яруу найрагч Р.Чойном хүүтэй байсан ба тэр хүү нь Өвөрмонголын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд амьдардаг талаар найруулагч Ц.Хүсэлбаатар фэйсбүүкт нийтэлжээ. 

Р.Чойномын хүү гэх залууг Ч.Эрхэмболд гэдэг бөгөөд хэл зохиолоос хол хөндий, дуу цөөтэй хүн байсан талаар найруулагч Ц.Хүсэлбаатар ярилаа.
 


-Яруу найрагч Р.Чойномын хүү гэх залуутай та таарч уулзсан юм байна. Түүнийг хүү нь гэж та яаж танив?

-Би Р.Чойномын хүү Ч.Эрхэмболдтой 2017 оны зун Өвөрмонголд таарч байсан. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд ажлаар явж байхад нутгийн иргэд нь “Манай энд ар Монголын алдарт зохиолчийн хүү байдаг” гэж хэлсэн. Би “Р.Чойном гуай ганц охинтой шүү дээ. Та нар андуурч байна” гэхэд “Яг мөн” гэдэг байсан юм. Ингээд би зорьж уулзсан. Ч.Эрхэмболд гэх хүү нь энгийн л амьдралтай залуу байсан. Царай зүсний хувьд бол Р.Чойном гуайтай их адилхан юм билээ. Ганц хоёр зүйл асуухад дуу цөөтэй, бүрэгдүү  хүн шиг санагдсан. Бичиг цааснаас бүр ч хол. Ингээд бид хоёр зургаа авхуулаад салсан.

-Түүний ээж нь өвөрмонгол хүн гэсэн үг үү?

-Өвөрмонгол уу, эндээс яваад тэнд амьдарсан уу гэдгийг би сайн мэдэхгүй байна.

-Аавынхаа талаар танд юм ярьсан уу?

-Аавынхаа талаар надад ямар нэг зүйл яриагүй. Дээр нь би сэтгүүлч биш учраас байцаагаагүй. Зургаа авахуулаад л өнгөрсөн. Хүмүүс ингэж сонирхохыг мэдсэн бол Ч.Эрхэмболдыг сайн "ирүүдэх" байж. /инээв/

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
x(202.126.89.67) 2020 оны 09 сарын 22

adilhan bhad sonirhood olon yum asuuna shuu dee .

0  |  0
Иргэн(103.212.117.251) 2020 оны 09 сарын 22

Энэ Хүрэлбаатар гэж байнга элийрэх юмаа.

2  |  0
зочин(203.91.115.52) 2020 оны 09 сарын 21

хэнтийн баянмөнх суманд бол нууц хүү нь байдаг алт мөнгний дархан түүний хүү нь уран сийлбэр ч дэгхээр гурван үёээрээ уран Чойном гэдэг хүн зурдаг хүн байсан

1  |  0
зочин (202.21.109.124) 2020 оны 09 сарын 21

балай. чойном хэдийд өнгөрсөн,хэдийд шоронд орсон гэхээр арай худлаа.Хүслээ найруулагч ханатай яриа. Чойном найрагч 2 охинтой.Нэг нь Хулан,нөгөөх нь Дарханд буй.

4  |  2
Зочин(66.181.161.125) 2020 оны 09 сарын 21

Их адилхан бна магадгүй мөн ч байж магад гэхдээ сайн тодоруулах нь зөв

4  |  1
Зочин(66.181.160.72) 2020 оны 09 сарын 21

Урлагийнханд итгэсээр байх юм жүжигчин мэргэжил нь юм чинь муулаад яахав жүжиг бол жүжиг адилхан хүн алийг тэр гэхэв дээ.

4  |  0
Hudal helj bolgui(185.189.160.54) 2020 оны 09 сарын 20

Hudal!! Bi oroo yag ene nutgin hun iim hudal yum baij bolohgui

3  |  1
zochin(180.70.47.75) 2020 оны 09 сарын 19

za boliochee ene nairuulagch yun Ovormongold ve Tend yavj bsn neg tosteiduu tsaraitai hun taaranguut hudlaa sensaatsi degdeeh gej huu ni ene ter haha

2  |  0
Зочин (202.9.40.40) 2020 оны 09 сарын 20

Эрүүдэх гэж бичдэг юм шдээ

11  |  2
Aaa(142.184.123.175) 2020 оны 09 сарын 20

Iruudeh bish eruudeh

4  |  0
Зочин(202.55.188.89) 2020 оны 09 сарын 21

Иргэншилд манийгаа бодвол арай ойр болохоор ядаж ичихээ мэддэг байлгүй дээ. Юу гэж л маниус шиг эрээ цээргүй байхав. Манай улсад л хаа хаана аа би тэрний ч хүүхэд, энэний ч нуувар гэж улайхгүй хэлэхээс гадна, бүр мөнгө төгрөг, эд хогшил булаацалдаж шившгээ дэлгэдэг байх шүү.

5  |  0
Зочин(202.21.107.239) 2020 оны 09 сарын 21

Чойномын охин Дарханд амьдардаг

8  |  1
unshigch(66.181.161.109) 2020 оны 09 сарын 21

adilhan uls aliig ter geh we aygui bol chinii neg huwilbar bas haa negtee baij l baigaa

2  |  2
Z(202.9.46.186) 2020 оны 09 сарын 20

адилхан бна шүү

3  |  4
Top