М.Ганболд: Эмэгтэй хүн 18-19 настайдаа гэрлэхэд буруудахгүй

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 20

Улсын хэмжээнд өдөрт 40 гэр бүл шинээр бүртгүүлдэг. Гэвч өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн статистик гарчээ. Үүнээс  үзэхэд 40 гэр бүлийн 10 нь цуцлагдаж байна гэсэн үг.

Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан  “Нэг алхам” хөгжлийн төвийн хувь хүний дотоод хөгжлийн менежер М.Ганболдтой хэсэг хором ярилцлаа.

-Ойрын жилүүдэд гэр бүл салалт нэмэгдээд байгаа. Гэр бүл салалтын гол шалтгааныг юу гэж харж байна?

-Хэд хэдэн шалтгаан байна. Гэр бүл салалт нийгмийг хамарсан массаарааа ихэсч байна гэдэг нь тухайн залуу хосууд гэр бүл болохоосоо өмнө үр дагавараа ойлгохгүй, сэтгэл мэдрэмж, хайр, шохоорхол гэдэг зүйлийн тал дээр ямар ч ойлголт байхгүй байна гэсэн үг. Эдгээр нь хоорондоо ялгаатай шүү дээ. Хүмүүс өөрсдийнхөө дотоод мэдрэмжээ ойлгоогүй, төлөвшөөгүй байж гэрэлчихсэн байдаг.  Гэр бүл салалтын бас нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд  материалист хөгжил гэдэг зүйл маш их хөгжсөн учраас хүн бүр бие биедээ асар өндөр шаардлага тавьдаг болчихсон. Энэ шаардлагадаа нөгөө хүнээ нийцүүлэх гэсэн оролдлогоос маргаан үүсээд байна.

-Хосууд бие биенээ бүрэн таньж мэдээгүй байж эрт гэрлэдэг болсон юм шиг санагддаг. Энэ тал дээр та юу гэж бодож байна?

-Хүнийг бүрэн таньж мэднэ гэж байдаггүй. Хүнд итгэж, найдна гэдэг бол бас хэцүү зүйл. Харин хайрлаж болно шүү дээ. Өнөөдөр нэг хүний итгэлийг алдаад, маргааш өөр нэг хүний итгэлийг олж байдаг. Энд л хүн гэдэг утга учир гэдэг оршоод байгаа юм. Жишээ нь хүн өөрийгөө ямар эзэгтэй, гэрийн эзэн байх вэ гэдгээ бодохгүйгээр цаад хүнээ өөртөө тохируулаад бодчихдог. Надад ийм л хүн тохирно гээд. Хайр, үерхэл гэж юу вэ гэдгийг товчхоноор хэлэхэд би түүний төлөө өөрийгөө хэрхэн золиослож чадах вэ гэдэг шийдвэр.

-Гэр бүлийн харилцаа нь асуудалтай байгаа хосууд хэр их ирдэг вэ?

-Ер нь маш их ирдэг. Миний үйлчлүүлэгч нарын 80 хувь нь дандаа гэр бүлийн асуудалтай хүн байдаг.  Яагаад гэр бүлийн асуудал хөндөгдөөд байна гэхээр тухайн хүний нийгмийн карьер, ажлын байдал цаашлаад сэтгэл хангалуун амьдрах нь хамгийн ойр дотны хүнээс нь хамаардаг. Хүн зүрхэндээ хамгийн ойр хүндээ гомддог.

-Эмэгтэй нь жирэмсэн байх үед хосууд салах тохиолдол байдаг. Ийм тохиолдолд жирэмсэн эмэгтэй илүү их ачааг өөр дээрээ үүрч байна. Тэгэхээр сэтгэл судлалын хичээлийг Ерөнхий боловсролын сургуулийн программд оруулах шаардлагатай юм шиг санагддаг?

-Жирэмсэн үедээ салж байгаа эмэгтэй маш их байдаг. Ийм үед эмэгтэй нь аль эсвэл эрэгтэй нь буруутай гэж хэлмээргүй байна. Хэн хэнд нь л асуудал байгаа. Эмэгтэй хүн жирэмсэн болохоороо сэтгэл санаа, ааш зан, бие организмын хувьд тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Энэ болгоныг эрэгтэй хүн хүлээж авч чадахгүй, эмэгтэй хүний талаарх ойлголт нь дутмаг байдаг.

Манай ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйн программууд дутмаг санагддаг. Энийг дунд сургуулиас нь эхлээд хүүхдүүдэд зааж, сургадаг болчихвол зөвхөн гэр бүлийн харилцаа гэхгүйгээр бүх л харилцаанд маш том дэмжлэг болно.

Харин эмэгтэй хүний тал дээр бол бардам зан гэдэг муухай халдвараар өвчилчихсөн. Энэ хүнгүй байсан ч би амьдарч чадна гэдэг. Энэ нь бас л төлөвшөөгүй байдлаас л болж байгаа юм. Хүн бардам байдлаасаа болж маш олон зүйлийг алддаг. Эцэстээ гэр бүл салахад эмэгтэй хүн хамгийн их хохирдог. Эрэгтэй хүн тодорхой хэмжээгээр хохирно л доо. Гэхдээ эмэгтэй хүний хувьд маш их  хохирдог гэсэн үг.

-Гэр бүл салалт хүүхдэд хүндээр нөлөөлж, зан авир нь өөрчлөгдөх, ямар нэг зүйлд донтох эрсдэл их гарч байна. Тэгэхээр эцэг эх нь салсан ч хүүхэдтэйгээ ярилцах, сэтгэл санааг нь дэмжих ёстой байх тийм үү?

-Хүүхэдтэй хэрнээ хосууд салах тохиолдол нэлээд байдаг. Энэ нь сонголтынхоо үр дагаварыг ойлгохгүй, хариуцлагагүй байдлаасаа болоод салж байна гэсэн үг. Эцэстээ бас л нийгэмтэй холбоотой. Эцэг эхийн хүмүүжил, төлөвшил, чиглүүлэг гэдэг зүйл байхгүй. Орчин үед хүмүүс сошиал болон найзуудаасаа хүмүүжиж байна шүү дээ.

-Нэг үеэ бодоход хосууд салсан ч хүүхэдтэйгээ үе үе уулзахаас эхлээд хариуцлагаа хүлээдэг болсон байна?

-Хувь хүнээсээ шалтгаална. Үүнд боловсрол хамаагүйгээр хүний мөс чанарын асуудал яригдаад байгаа юм. Мөс чанар гэдэг зүйл байвал хариуцлагаа үүрээд л явна.

-Эмэгтэй хүн бусадтай их ярилцдаг. Харин эрэгтэй хүн дотоод сэтгэлээ нээж ярилцах нь ховор байдаг. Тиймээс манай улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолт их байна гэдэг?

-Гадны улс орнуудыг бодоход Монголд амиа хорлолт бага байдаг. Гэхдээ энэ дэлхий дээр төрсөн хүн болгонд ярилцах буюу сонсох хэрэгцээ гэж байдаг. Энэ нь салалтын гол шалтгаан болоод байгаа юм. Ярилцаж, ойлголцохгүй байгаад эхлэхээрээ буруу ойлголт үүсэх, бие биенээ доогуур үнэлэх асуудлууд гарч эхлэдэг. Эмэгтэйчүүд ойр ойрхон уулзаж, ярилцаад байгаа нь ярилцаж байж хэрэгцээгээ хангадаг. Энэ нь сэтгэл санаагаа тайван, эрүүл байлгах арга. Эрэгтэй хүнд ч бас ярилцах хэрэгцээ их байдаг. Гэтэл нийгмийн эрчүүдийн төлөвшил дээр доор байдаг учраас нэгнийхээ итгэлийг даадаггүй. Бас Монгол эр хүн бардам байх ёстой гээд л эхлэдэг. Энэ нь эрчүүдийг дотогшоогоо болгочихсон. Эрэгтэйчүүдийн насжилт богино байдаг нь ч үүнтэй холбоотой.

-Хосуудын харилцаа бэхжих үе, салах магадлалтай үе гэж байдаг уу?

-Хосуудын  харилцаа  тодорхой үе шаттай. Хоорондоо ойлголцож, амьдрах учраа олох хугацаа өөр өөр байдаг. Зарим нь маш хурдан ойлголцоод, хэцүү үеэ даваад гарчихдаг бол зарим нь энэ үе шатуудаа давж чадалгүйгээр харилцаагаа дуусгадаг. Уянгын кинонд хосууд маргалдаж, хэрэлдэж бөөн юм болж байгаад хамгийн сүүлд ойлголцоод жаргалтай амьдраад дуусдаг. Гэвч яг үнэндээ бүх зүйл дөнгөж эхэлж байгаа юм шүү дээ.

-Хүн хэдэн настайдаа гэрлэвэл зохих вэ? Энэ талаар судалгаа байдаг уу?

-Эмэгтэй хүний хувьд 18,19 настайдаа гэрлэхэд буруудахгүй. Эр хүнийг дагаж амьдардаг, эр хүний хүзүү байдаг учраас тэр. Харин эрэгтэй хүний хувьд яарах хэрэггүй. 25-30 насны хооронд гэрлэвэл илүү тохиромжтой гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд гэр бүл салах тохиолдол ихсэж байгаа болохоор ч тэр үү охид, эмэгтэйчүүд бие даан амьдрах чадвартай болсныхоо дараа гэрлэнэ гэдэг. Энэ тал дээр та юу гэж бодож байна?

-Хүн хэдий чинээ биеэ даан, тэр хэмжээгээрээ ирээдүйн хамтрагчдаа тавих шаардлага нь өндөр болдог. Мөн салах магадлал их болно. Эрэгтэй хүн эмэгтэй хүний сул дорой занд дурладаг. Эр хүнээс дутмаг байгаа нь хайрлагдах шалтгаан болдог. Хүчирхэг, мундаг байх нь сайхан. Гэхдээ тэр хүн хүндлэгдээд амьдарна уу гэхээс хэзээ ч хайрлагдаж амьдрах нь юу л бол...

-Залуу хосуудад хандаж юу гэж зөвлөмөөр байна?

-Дөнгөж учрахдаа бие биенийхээ зун цагт л дурлана. Хүн анх харилцаж эхлэхдээ өвлийн хүйтэн цагаа гаргадаггүй юм. Үүнийг тооцоолж, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бас нэг зүйлийг хэлмээр байна. Чамд хэзээ ч төгс хүн олдохгүй. Хажуу дахь хүн чинь хэзээ ч төгс болохгүй. Байгаагаар нь хүлээн зөвшөөр, байгаагаар нь хайрла.

Б.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.92) 2024 оны 03 сарын 11

Yg mongolchuudad taaruulaad yrichihlaa shdee hhe

0  |  0
ТЭНЭГ МАЛ(103.80.210.18) 2020 оны 09 сарын 21

18,19 -ХӨН НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭРИЙН БООЛ ,ГЭРИЙН ЗАРЦ БОЛГОХ ГЭЭ ЮУ. МАЛ МИНЬ ЭНЭ ЭРЧҮҮДИЙГ ШАР СЭМЖИЛҮҮЛЭХ ГЭЭ ЮУ.

0  |  0
Z(98.169.39.142) 2020 оны 09 сарын 21

Teneg Ork. Chamaar hezee huntei suulgahaa zaalgah boloogui. Mangar 18-r zuunaasaa salaagui Ork baina daa hahaha. Iim umnaas yaria avch l baidag Zindaa bas shivshig umaa.

1  |  0
Но(95.223.58.165) 2020 оны 09 сарын 21

Хүй нэгдлийн үеэрээ амидрах дуртай маанаг монголчуудад л тааруулж ярьсан байна

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 09 сарын 21

Ganbold guai estoi amydralaas tes oor yum yaryj baunaa xuuxdeeree xuntei suuna gej yu bsisiim ish chaavaas yryj baugaa medej bauna uu? chamaar zaslgana gej ugui dee

2  |  0
Зочин(202.9.40.79) 2020 оны 09 сарын 21

zuw l zvil xelj saixan zuwlumj bna awaxa awaad xayxaa xay ni bz shvvmjlex gol bish

0  |  2
Зохиолч Лувсангийн П(103.212.116.117) 2020 оны 09 сарын 20

Ганболд гуай, бүсгүй хүн гэрэлдэггүй, нөхөрт гардаг, хүнтэй суудаг, бэр болдог ,харин эр хүн гэрлэдэг юм хөе. Хоёр бүсгүй хүн л хоорондоо гэр бүл болбол нэг нь гэрэлсэн болох байх даа.

1  |  0
Z(202.9.46.185) 2020 оны 09 сарын 20

Солиордог байна ш т

2  |  0
(59.153.112.200) 2020 оны 09 сарын 20

chamaar zaalgahgui zamaa olood yavchih baihdaa duunar chini bandia

1  |  0
Хүрэл(202.21.108.162) 2020 оны 09 сарын 21

Битгий завхайруул Сурч эрдэм мэдлэг олж авах Нас.\n

5  |  0
Зочин(202.126.89.173) 2020 оны 09 сарын 21

Битгий хуц, тэгээд 18-тай охин 30-тай эртэй суух естой юу тээ,муусайн ухнанууд дандаа хүний бяцхан охинд санаархаж бдаг,эрчүүд бол новшнууд,ялангуяа 25-аас дээш насны эрчүүд бүгд новш

5  |  0
Medlegt dusal nemer(202.126.89.37) 2020 оны 09 сарын 21

Mash sain zuvluguu bolson bn.

0  |  3
Top