"Вензоу"-д буухгүй гэж эсэргүүцэж байсан иргэн талархал илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 20

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор есдүгээр сарын 15-нд ирсэн зорчигчид “Вензоу” зочид буудалд буухгүй гэж суулт зарласан билээ. 

Уг нь тэд "Баянбайгаль" амралтын газар тусгаарлагдах ёстой байсан ч өмнөх өдөр нь усархаг бороо орж, зам хаагдсан тул "Вензоу" зочид буудалд тусгаарлах зохицуулалтыг онцгой комиссынхон хийсэн. Гэтэл тус иргэд "бясаа жоомтой буудалд буулгах гэлээ" хэмээн гурван цагийн турш автобусандаа суулт зарлаад эцэст нь цагдаагийн зохицуулалтаар буудалдаа буусан билээ. Тэгвэлэнд тусгаарлагдсан нэгэн иргэн цахим хаягаараа дамжуулан талархал илэрхийлжээ. Тэрбээр "хэл ам ихтэй "Вензоу"-д буусан. Гэтэл цэвэрхэн, өдрийн гурван хоолтой, хоолнуудын дунд чацаргана, аарц яг цагтаа орж ирнэ. Бидэнд лав асуудал алга. Дараагийн ирэх хүмүүст хэрэг болох болов уу гэж бодоод бичлээ" гэсэн байв. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.245.125) 2020 оны 09 сарын 21

заавал хятад буудал байхдаа яахав дээ МОнголд байгаа биз дээ бид нар чинь

0  |  0
ккк(202.9.46.185) 2020 оны 09 сарын 21

Энэ хятад буудал эхэндээ их хэл ам таталж байсан. Сүүлрүүгээ туршлагажиж цэвэрхэн ,хоол нь боломжийн болсон байхаа. Гадаадад гацагсадын буянаар овоо хэдэн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд үйл ажиллагаа нь сайжирж ирж байх шиг

4  |  1
american(59.153.112.200) 2020 оны 09 сарын 20

hevtjaagaa oron deer chini hujaanuud hichneench huuhen shaasiin bilee bayarlaj ntr

1  |  4
(192.82.76.239) 2020 оны 09 сарын 21

Ирж чадахгүй зөндөө хүмүүс байгаа, ирсэн нь битгий маягла. Тийм баян тансаг юм бол өөрөөр амьдраач үхэрнүүдээ

3  |  2
Top