"The Hu" хамтлаг номын баяраар зочиллоо

Т.Номин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 20

“Номын баяр 2020” арга хэмжээг есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт зохион байгуулж байна. Уг арга хэмжээ өнөөдөр өндөрлөх ба The Hu" хамтлагийн уран бүтээлчид номын баяраар зочилж,  Хаадын сангийн асарт хүндэтгэл үзүүлжээ. 

Номын баярын ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсрол, соёл урлагийн газрууд, Монгол Улсын Үндэсний болон Хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, Их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн компаниудтай хамтран “Номын баяр 2020”-ыг улс, орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.  “Номын баяр 2020” арга хэмжээний хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор номын үзэсгэлэн худалдаа, "Ном бид 2" бүх нийтийн хөдөлгөөн, ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, шинэ номын танилцуулга, уран уншлага, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх мөн ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаанууд явагдаж буй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.185) 2020 оны 09 сарын 20

Зураггүй мэдээ амтгүй

1  |  0
Z(202.9.46.185) 2020 оны 09 сарын 20

goy

1  |  0
Top