Энэ онд 1248 хүүхэд ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД хамрагджээ

Б.Амирдаа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Есөн настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг цочроолоо. 

Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийж байна. 

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа. 2019 оны арваннэгдүгээр сард тухайн охин алга болсон талаар дуудлага хүүхдийн тусламжийн утсанд ирж байсан байна. Ингээд хоёр цагийн дараа эцэг, эхээс нь дахин мэдээлэл ирж, "Хүүхэд маань хөдөө байгаа эмээтэйгээ утсаар ярихаар гарсан байсан байна" гэх мэдээллийг өгч байжээ. Мөн гараа хугалаад, ГССҮТ-өөр эмчлүүлж байсан байна. Тухайн үед ээж нь "Тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн" хэмээж байжээ. Талийгаач охины хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай" гэлээ.

Өмнө нь охины ээж "Тоглоомын талбай дээр тоглож байгаад гараа гэмтээсэн" гэж мэдүүлж байжээ

Мөн хуулийн дагуу бол хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхэд хүн бүр анхаарал хандуулж, хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг ажиглагдвал, хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллага, хамтарсан багт мэдээлэх үүрэгтэй гэдгийг санууллаа.

Энэ онд 0-18 насны түр хамгаалах байранд хамрагдсан 1248  хүүхэд байгаа аж. Өмнөх оныхоос 200 гаруйгаар нэмэгдсэн нь Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн хэмээн үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.112) 2020 оны 09 сарын 22

Монголд хүүхдийг харж хандах үүрэгтжй үүнийхээ төлөө цалин авч ажлын тохилог байр бүх зүйлээр хангагдсан дарга албан хаагч мэргэжилтэн нийгмийн ажилтан дүүрэг хороон дарга цагдаа гээд багш эмч ч хүртэл хамаараад хар мянгуулаа 100 ямаанд 60 ухна мэт байвч бүгд сэтгэлгүй болохоор хүүхэд эзэнгүй байгаа юм. Одоо хар л даа утас хаяг юу ч өгдөггүй энд тэнд хуудас мэдээлэл нааж байрлуулж болох авч юу ч хийдэггүй Иргэдийн ордог дэлгүүр баар сав нийтийн унаа хашаа орц байуудад энд тэндгүй утас мэдээлэл хуудас хадвал хүмүүс харсан үзснээ хэлж мэдээлэх нь мэдээж. Үүнийг ч дарганар хийдэггүй гээд

0  |  0
Top