Эмэгтэйчүүдийн өрөөндөө камер суурилуулсан "Туяарах" салонд САНУУЛГА өгчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

"Туяарах" салоны эмэгтэйчүүдийн өрөөнд камер байрлуулсныг буруушааж, нэгэн үйлчлүүлэгч нь өчигдөр олон нийтийн сүлжээнд энэ талаар бичсэн билээ. 

Тэгвэл энэ асуудалд Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэний гомдлын дагуу анхаарал хандуулсан байна. Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв.


"Туяарах" салоны эмэгтэйчүүдийн өрөөнд байрлуулсан камер, иргэдтэй зүй бусаар харилцсантай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Хяналт шалгалтын үр дүнд
 

1. Хэрэглэгч иргэдээсээ уучлал хүсэхээр боллоо.

2. Камер суурилуулсан компанийг дуудаж авахуулахаар боллоо.

3. Хуулийн дагуу ноглох хариуцлага шийтгэвэрийг бүрэн хүлээхээ мэдэгдэж байна. Бид цар тахлын гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн хүрээнд энэ удаа санууллаа. Дараагийн удаа дахин ийм зөрчил гаргавал хуулийн шаталсан арга хэмжээг авна.
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үсчин(66.181.182.65) 2020 оны 09 сарын 24

Үсний үзүүрээс 2 хайчлаад л 45000 төгрөг авдаг газар штэ. Баян хүмүүс үйлчлүүлдэг гээд замбраагүй үнээр үйлчилгээ үзүүлэх уг нь буруу.

1  |  0
зочин(150.129.143.50) 2020 оны 09 сарын 24

сүүлдээ энэ янз бүрийн камер бичлэг буруу замаар яваад эхэлсэн байх хогийн хүмүүсийн ашиг олох арга хэрэгсэл болсон үүнээс болж ямар олон охид эмэгтэйчүүд амиа хорлосон бол ганц эмэгтэй ч биш эрэгтэйчүүд ч гэсэн дээр нь сэтгүүлч нь цагдаатайгаа нийлж аваад хүний эрх эрх чѳлѳѳнд маш бүдүүлгээр хуулийн нэрийн доор ѳѳрсдѳѳ хууль зѳрчдѳг юм шиг харагддаг

1  |  0
Цог(64.119.23.101) 2020 оны 09 сарын 24

Дарханы банзал Туяа ийм л юм хийнэ дээ

3  |  0
zochin(49.106.187.232) 2020 оны 09 сарын 23

undur torguul togtoo ... uilchlegdee hundlehgui iim balai salon.diig haah heregtei

2  |  0
ТУЯАРАХ САЛОНД(59.153.113.175) 2020 оны 09 сарын 25

Өндөр үнэтэй байр түрээслээд тэрнийгээ үйлчлүүлэгчийнхээ нуруун дээр үүрүүлдэг муухай салон. Ингэж хүмүүсийг шулахын оронд жирийн салонд сэтгэл гаргаж үйлчилээч. Танай салоны жирийн үс тайралт 80.000 төгрөг байгаа чинь иргэдийг цэвэр шулж байгаа үйлдэл шүү !!!

4  |  3
Top