Түр хамгаалах байрыг бүх аймагт байгуулах САНАЛ хүргүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр  УИХ-аар шийдвэр гаргуулахаар дараах саналуудыг 2020 оны гуравдугаар сарын 30-нд тавьсан байдаг. Сануулбал:

А.Хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр:

1.Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг бүх аймагт бий болгож, тэдгээрт ажиллах алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, алслагдсан багт хүрч ажиллахад шаардагдах автомашин, шатахуун болон холбогдох бусад зардлыг шийдвэрлэх;

2. Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрлүүлдэг байх;

3. Цагдаагийн төв байгууллагын бүтэц дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан нэгжийг аймаг дахь Цагдаагийн газарт бий болгох, хамтарсан багийн үйл ажиллагаатай уялдуулах;

4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Салбар зөвлөлийн мэргэжилтнүүдийг сургах, арга зүйгээр хангах, хамтарсан багийг дэмжин ажиллах үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, мөн алслагдмал газарт амьдардаг, мэдээлэл авах боломжгүй, бичиг үсэг үл мэддэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг нэмэгдүүлэх;

5. Цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургагч багшийг бэлтгэх, орон тоог нэмэгдүүлэх, сургалтын байр, танхим, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, шаардагдах зардлыг шийдвэрлэх;..

Эх сурвалж: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top