Баян-Өлгийд сураггүй болсон 15 хүнтэй ХОЛБОО ТОГТООЖЭЭ

Б.Амирдаа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Аялагчидтай 20:40 цагт холбогдоход хүмүүсийн бие хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээлэл өгчээ!

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын Ерөнхийлөгчийн овоо буюу Тахилгын овоо гэдэг газарт аялж явсан хүмүүс гацжээ. Гурван автомашинтай 15 аялагч замд явсан ба хүчтэй цасан шуурганы улмаас зам хаагдаж, уулнаас буух боломжгүй болсон тул холбогдох байгууллагуудад дуудлага өгсөн байна. 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  өчигдөр (2020.09.23) 17:20 цагаас дуудлага хүлээн авсан даруйдаа замд гарчээ. Улмаар аялагчидтай 20:40 цагийн үед холбогдоход хүмүүсийн биеийн байдал хэвийн, цас орохоо больсон гэж хэлсэн аж. 

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн  01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж хоноглон, өнөөдөр 07:00 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Улмаар 12.00 цагийн үед аялагчдыг олж, уулнаас буулгажээ. 15 хүний биеийн байдал хэвийн байгаа талаар Онцгой байдлын албаныхан мэдээллээ. 

Тахилгын овоо нь 3100 метр өндөртэй ба эргэн тойронд нь гуу жалга ихтэй нутаг юм. Энд аялагчид Алтай таван богдыг харахаар зорьж очдог ажээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
залбирч яв(192.82.70.12) 2020 оны 09 сарын 24

Хайрханд хамаагүй баас шээс хогоо хаяад байвал анхааруулж байгаа нь тэр шүү дээ.

0  |  0
Зочин(202.179.25.70) 2020 оны 09 сарын 24

9сард Таванбогд очиж хөлдөж үхэх нь дутаа юу

1  |  0
Top