Хүүхэд хүчирхийллийн золиос болсон тухай мэдээллийг сошиалаар хэдэн өдөр сэвээд л өнгөрдөг байх уу. Хүүхдийг хүчирхийллийн золиос болгохоос хэрхэн яаж сэргийлэх вэ, шийдэл юу вэ гэдэг асуудал хамгийн ихээр анхаарал татаж буй билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр твиттер хуудастаа “Хороон дээр байгаа хамтарсан багийг чадваржуулах, хүүхдийн байцаагч, хэсгийн ахлагч нарын орон тоог нэмэхгүйгээр хүчирхийлэлтэй тэмцэнэ гэж яриад ч нэмэргүй. Хотын есөн дүүрэгт 1:1 байцаагч Хүчирхийллийн хойноос гүйдэг. Өнгөрсөн дөрвөн жил төсөв хэлэлцэх бүрд хөндөж тавьсан ч цөөнх болсон” хэмээн жиргэжээ.
Сэтгэгдэл ( 0 )