Хууль зөрчсөн 26 барилгыг БУУЛГАХ ШИЙДВЭР гаргалаа

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн 985 барилга, байгууламжид хийсэн хяналт, шалгалтын ажлын үр дүнг танилцууллаа.

Тус ажиллагаанд Барилгын техник, хяналтын 13 байцаагч, газрын тосны хяналтын нэг байцаагч ажилласан байна.

Барилгын тухай хуульд заасан хуулийн заалтуудыг зөрчсөн 127 барилга байна. Үүнээс газрын зөвшөөрөл авч, цааш үргэлжлүүлэх боломжтой 92, тусгай хамгаалалттай газар ашигласан буюу газрын эрхийг нь цуцлах шаардлагатай зургаа, Захиргааны хэргийн шүүхэд маргаантай хоёр, буулгах шаардлагатай 26 барилга, байгууламж байгаа талаар Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 
 


БУУЛГАХ ШААРДЛАГАТАЙ БАРИЛГУУД
 

  1. БЗД дөрөвдүгээр хороо, “”Баясгалант өргөө” хотхон 33-р байрны хажууд иргэн Ц.Энхийн-Есөнбаатарын орон сууц, гражын барилга
     
  2. БЗД тавдугаар хороо, “Сэнгүр” хотхоны баруун талд иргэн Я.Тунгалагийн амины орон сууц
     
  3. БЗД дөрөвдүгээр хороо, 124-р цэргийн ангийн зүүн талд иргэн М.Батбаяр, Д.Оюунжаргал нарын үйлчилгээний барилга
     
  4. БЗД 10-р хороо, “Эм Си Эс Тайгер” үйлдвэрийн баруун талд иргэн С.Баярхүүгийн барилга
     
  5. БЗД наймдугаар хороо, АШУҮИС-ийн баруун талд иргэн Д.Хашбат, Т.Марууш нарын барилга
     
  6. ХУД 11-р хороо, “Энхжин” хотхоны урд талд “Буян” ХХК иргэн Т.Наранцогт нарын орон сууцны барилга
     
  7. ХУД 11-р хороо, Чандманий аманд “Мэжэ” ХХК-ийн аялал жуулчлалын барилга
     
  8. ХУД 11-р хороо, “Гэрэлт” хотхоны 17/9,  17/10 дугаар байр иргэн П.Даваажавын өргөтгөлийн барилга
     
  9. СХД нэгдүгээр хороо, Орбит-Тахилтын уулзвар “Сод Монгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-ийн ШТС-ын барилга
     
  10. БГД есдүгээр хороо, СОТ 2-ын байрнуудын урд иргэн П.Цэрэнхандын үйлчилгээний барилга
     
  11. БГД 16-р хороо, Гандангийн 60 айлын орон сууцны баруун талд Ц.Алтан-Утасын орон сууцны барилга
     
  12. СХД 29-р хороо, 153 дугаар сургуулийн хойд талд “Өргөө майнинг” ХХК-ийн орон сууцны барилга
     
  13. БГД 11-р хороо, Гандангийн автобусны буудлын хойд талд иргэн Л.Хонгорзулын барилга
     
  14. ЧД долдугаар хороо, 70 давхрын хажууд “Интерстандарт нефть” ХХК-ийн ШТС-ын барилга
     
  15. ЧД 16-р хороо, 98a, 98б, Хайлааст 72-р сургуулийн хойд уулзвар дээр “Интерстандарт нефть” ХХК-ийн ШТС-ын барилга
     
  16. ЧД нэгдүгээр хороо, Гутлын 22-р байрны урд, Хууль зүйн яамны зүүн талд иргэн Д.Наранбаярын үйлчилгээний барилга
     
  17. СБД есдүгээр хороо, Баянбүрд цагаан байрны хажууд иргэн н.Цогтын авто засварын төв
     
  18. СБД хоёрдугаар хороо, Циркийн баруун талд 27, 30-р байрны голд иргэн Ш.Батхишиг, Л.Чинбат нарын орон сууцны барилга
     
  19. СБД нэгдүгээр хороо, “Шинэ үе” сургуулийн зүүн талд Г.Тэмүүжин, “Голдэн лайт” групп, “Пирамид өргөө” ХХК-ийн үйлчилгээний барилга
     
  20. ЧД тавдугаар хороо, хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойно “Эстан” ХХК-ийн контор, орон сууцны барилга
     
  21. ЧД 11-р хороо, Дэнжийн мянга, “Хүчит шонхор” зах явах замд “Хүрээ инвест” ХХК-ийн ШТС-ын барилга
     
  22. НД наймдугаар хороо, “Эрдмийн оргил” сургуулийн баруун талд иргэн Б.Жаргалсайханы үйлчилгээний барилга
     
  23. НД хоёрдугаар хороо, “Сүккистар тур” ХХК-ийн орон сууцны барилга
     
  24. НД зургаадугаар хороо, “Өнөр” БСОБ, “Ном” ХХК-ийн үйлчилгээний барилга
     
  25. СХД 18-р хороо, 61 дүгээр байрны урд “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилга
     
  26. ЧД тавдугаар хороо, “Виктори” төвийн урд талд иргэн н.Мандахын үйлчилгээний барилга

Б.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(192.82.67.150) 2020 оны 09 сарын 26

буулгаад бай. хууль дүрэм мэддэггүй хөлдүү юмууд хуулийг у”ландаа гишгэвэл төр төмөр нүүрээ харуулах цаг болсооон үтэр түргэн буулгаж хая новш

0  |  0
Зочин(202.126.92.99) 2020 оны 09 сарын 25

Одоо шийдвэрээ хэрэгжүүлэх хэрэгтэй.

0  |  0
Амар(202.126.92.99) 2020 оны 09 сарын 25

Маш зөв шийдвэр байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нар үнэнч шудрага ажиллажээ. Хууль зөрчин барилга барьдаг, хууль бусаар барилгын өргөтгөл хийдэг энэ хууль бус ажиллагаануудыг таслан зогсоох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтынхандаа ажлын амжилт хүсье.

1  |  0
Эрдэнэ(59.153.114.176) 2020 оны 09 сарын 25

ёстой зөв шийдвэр байна ялангуяа сбд 1 хороо 27 30 байрны хооронд чихээд барьж эхлээд олон жил болсон

0  |  0
Top