"Макс" группын ерөнхийлөгч Д.Ганбаатар Хөдөлмөрийн баатар боллоо

2020 оны 09 сарын 26

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны 60 ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2020.09.26/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон медаль гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар "Макс" группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, "Монос" группын ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар, "Жигүүр гранд" группын ерөнхийлөгч Дашбалжирын Баттөр нарыг Хөдөлмөрийн баатар цолоор  шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГУРВАН БААТАР


Энэ үеэр Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр "Баялаг бүтээгчдэдээ Монголын төр сайхан урам өглөө, сайхан ташуур боллоо. Үнэхээр сайхан байна.

Бидний энэ амжилт бол манай хамт олны маань амжилт. Бид 30-аад жил Монголын хөгжлийн төлөө олон сайхан ажлыг хийсэн. Цаашид ч хийх зүйл олон байгаа.

Эжий, аав минь биднийг хөдөлмөрч, хөдөлмөрт дуртай, зөв хүмүүжилтэй, сайхан хүн болгож өсгөсөнд үнэхээр баярлаж байна.

Бид болон Монголын үйлдвэрүүд малчдаасаа сүүг нь авч, буянтай сайхан ажлыг хийж байна. Саяхан дэлгүүрийн лангуунууд дээр гадны сүү байдаг үе байлаа.

Макс групп 100 мянга гаран метр квадрат орон сууц, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Дэлхийд 100 орчим түрүү, аман хүзүү авч монгол түмнийхээ хиймэр лундаа, Монголынхоо нэрийг цуурайтуулсан.

600 км замын бүтээн байгуулалтын ажлыг хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хамт олонтойгоо цугтаа бүтээлээ. Замын нээлт ирэх аравдугаар сарын 09, 10-нд болно. Үүнийг баруун бүсийн хөгжлийн зам гэж ойлгож байна. Бид сайхан сэтгэл, их эр зориг гаргаж энэ замын бүтээн байгуулалтын ажил руу орсон. Үүгээр монгол компаниуд замаа барьж чаддаг гэдгийг харуулж чадаж байгаа гэж бодож байна.

Мэдээж энэ том цолонд эзэн болно гэдэг хамгийн гол асуудал. Бид цолондоо эзэн байж, Макс групп ойрын гурван жилийн дотор багадаа 3000 ажлын байр нэмж бий болгохоор зорин ажиллаж байна. Үүнийг энэ сайхан өдөр монгол түмэндээ амлах нь зүйтээ гэж бодож байна.

Баяглаг бүтээгчид Монгол Улсдаа нэг сая гаруй ажлын байрыг бий болгосон байна. Баялаг бүтээгчидтэйгээ хамтраад илүү сайхан Монгол Улсыг бүтээхийн төлөө ихийг хийж, бусдын амьдралд бага ч болов нэмэр болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр, эрч хүчтэйгээр ажиллаж байгаа.

Хөдөлмөр бол их хүч хөдөлмөр зарцуулдаг, дардан зам гэж байдаггүй. Бизнесийн олон нугачаанд Монголын олон компани амжилттай сайн ажиллаж байгаа. Монгол маань илүү сайхан хөгжинө, монголчуудын маань амьдрал илүү сайхан болно гэдэг итгэлтэй байна. Баярлалаа." гэв.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ:

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.24.204) 2020 оны 09 сарын 26

мэдэхгүй юм даа. Зарим нь хулгай луйварын хэрэгт холбогдоод байсан биш үү. Одон ч үнэгүй болсон доо

0  |  0
Баатархүү(202.9.40.121) 2020 оны 09 сарын 26

энэ чинь харин нүдээ олсон шагнал уудаа

0  |  0
zochin(64.119.24.52) 2024 оны 08 сарын 20

bayanhongor Govi-Altain hoorondoh zamiig uneheer gaihaltai gemeer barij buteesen baina lee shuu, iluu ihiig hiij buteegeerei, amjilt

2  |  0
Zochin(103.229.122.238) 2020 оны 09 сарын 26

Bayar khurgei!

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 09 сарын 26

Mongoliin irged .Joponii irgedshig ervopiin irged shig.Eh oron uuriin ger bvl uuriihuu tuluu shydargaar zvtegej amidardagiig haryylah irgenii shydarga vvregtei boloh heregtei.Ene aldar gayvay vnedee.Mongoliig muhuld hvrgej bna.Tyhain ylsiin irgen hvchtei chadaltai ervvl ajilaj amidrah ni niigem ylsiihaa tuluu noir hooloo martan udur shungvi ajilj amidrah ni irgen hvnii vvreg .Harin hvnii amim avraj baigaa hvnee uuriiguu vl martan ami nasaa vl harmalan gai zovlongoos bysadiin ami nasiig avraj baigaa hvniigeel shagandag boltsogooio.Bvh turliin bvh aldar tsoliig shagnaliig zpgsooh heregtei.\n\n

0  |  0
Shar tohoi.(178.209.135.155) 2020 оны 09 сарын 26

Delhiid neg ios baidag hen negniigee byaldyychilah shagnah doldoidoh tuviilguh.Ene ni niigemd alsdaa ylsad ireedvin vr hvvhedvvd irgend byryy setegdel turuuldeg.Har nyalhaasaa yalgavrlan gadyyrhagdah gadaadiihanii olz tsavshaan bolgoh niigemiig alsad ni 2 ba 3 hyvaadag hamgiin teneg asyydal bas heel hahyyliin vndes syyri gej vzdeg.Delhii niit Ardchilsan niigem ylsyydad hetseej hvnii amil avraagvi dain baildaand olon hynii ami nas avraagvil bol hetseej yamarch shaganal aldar tsol ugdugvi.Ene bol kominizamiig ystagah neg gol asyydal.\n

1  |  0
зочин(103.9.90.100) 2020 оны 09 сарын 26

их зүйлийг хийсэн хүмүүс байгаа байхаа. Яагаад болохгүй гэж\n

1  |  0
Ganbaataraa(202.126.89.218) 2020 оны 09 сарын 26

Hudaldaa hogjiliin bankand oroo toloj chadahgui baishingaa huraalgasan ichij amidar

1  |  0
Zochin(202.21.124.21) 2020 оны 09 сарын 26

Bayar hurgeye mundag shuu

0  |  0
Зочин(66.181.181.187) 2020 оны 09 сарын 26

Засагт ханы хар хүү сайн байна.Томоос том баяр хүргэе,нутгийн нь уул ус баярлаж байгаа.

1  |  0
Зочин(202.126.90.57) 2020 оны 09 сарын 26

MCS Оджаргалд яагаад өгөхгүй бгаан. Шударга эр хүн шиг бай л даа Ерөнхийлөгчөө

1  |  0
dambiin hishgee(202.126.89.61) 2020 оны 09 сарын 26

ene biter ih muriitei toglolloo gj l avdaggui yum bol yasan gj hudulmuriin baatar avdiin?!!!...

0  |  0
g(64.119.17.200) 2020 оны 09 сарын 26

Govi-Altai chigleliin 120 km zamiig huviin hurunguur barilaa sh u de Ganbaatar .Zubhun ene ajljaaraa l baatar baitugaig avahaar baina

1  |  0
baatar(103.57.93.30) 2020 оны 09 сарын 26

naminhaa sanhuujuulegch nariig shagnaa yum biz dee songuuliin zardalaa bosgoh gd

0  |  0
Top