01. Орчин үеийн танкнаас хамгийн үнэтэй нь францын «Леклерк». Үнэ нь ойролцоогоор найман сая доллар.
02. Израилийн «Меркава» хэмээх танк нэг буудалтаараа 120 мм-ийн 500 ам.долларын үнэтэй сумаар бууддаг.
03. Т-55 болон Т-62 зэрэг механик танкийг уулын оргил руу хурдлуулан давхиулахад жолооч нь хэдхэн хормын дотор овоо кг хасагддаг.
04. Пакистаны баруун умард хэсэгт хилийн “Танк” хэмээх хот байдаг.
05. Английн «Челленжер-2» нь дэлхий дээрх цорын ганц кофе буцалгагч байрлуулсан танк юм.
06. Нэг ийм яриа байдаг. “-Цэргийн алба хаасан хүн циркт очоод инээдэггүй” гэж.
07. Монголд цэргийн алба хааж байсан орос цэргүүдийн дунд нэг ийм яриа байжээ. “-Тахиа бол шувуу биш. Монгол бол хилийн чанад биш”
08. Хятадын танкийн нийслэл бол ӨМӨЗО-ны Баотоу хот юм. Хуучин ЗХУ тэдэнд аварга үйлдвэрийг байгуулж өгчээ.
09. Тулаанд орохын өмнө Юлий Цезарь цэргүүддээ дайсных нь талаар элэг хөшөөм онигоог ярьж өгдөг байжээ.
10. ...нэг белорусь-энэ бол партизан, хоёр белорусь-партизаны отряд. Харин гурван белорусь-урвагчтай партизаны отряд болдог.
11. Америкийн «Абрамс» танкийн эцэг нь Филипп Летт (Philipp Lett).
12. Энэтхэгийн танкийн нийслэл нь Ченнай хот юм. Өмнө нь тэнд Т-72-ийг бүтээж байсан бол өдгөө Т-90С-г үйлдвэрлэхээр зэхэж байгаа.
13. 1991 онд ЗХУ-ын задрахад нийтдээ 77.000 танк бүртгэгдэж байв.
14. Пулеметийг бүтээснийг мэдсэн Данийн хаан маш айдас түгшүүрт автан “-Тэр зүйл бол миний эзэнт гүрнийг ердөө хагас цагийн дотор л шүршээд үгүй хийнэ” хэмээн хэлж байжээ.
15. Чингис хаан: “-Би дэлхийг эзлээгүй ээ. Зүгээр л миний морь намайг аваад хаашаа давхина би тэнд нь оччихдог байсан юм”.
16. 1917 онд Оросын армид эмэгтэйчүүдийн “үхлийн батальон” байгуулагдаж байв
17. Японы самурайчууд зөвхөн аймхай хулчгарууд л галт зэвсэгийг бүтээсэн гэж үздэг байжээ.
18. 1812 онд Москваг шатаж байхыг алсаас харсан Атаман Платов дончуудыг “-Мундаг эрс. Одоо та нар надад тэр Бонопартыг үхсэн эсвэл амьдаар нь барьж ирвэл би тэр баатрыг охинтойгоо гэрлүүлнэ“ хэмээн магтаж үг амлаж байсан гэдэг.
19. Наполеон Бонапарт: “-Хүмүүсийн тухай ихийг мэдэх тусам нохойг ихээр өрөвдөх юм”.
20. Хамгийн анхны автомат сумлагчийг Оросын Т-64 танканд суурьлуулж байжээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )