НҮБ-ын 75 дугаар чуулган дээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 48 минут үг хэлсэн нь энэ удаагийн чуулганы хамгийн урт үг гэж тооцогджээ. Макрон коронавирус, Алексей Навальный, Лукашенкогоос эхлээд Иран, Сири, Ливан, Ливи, Иран, Хойд Солонгос гээд бараг бүх сэдвээр ярьсан байна.
Харин хамгийн богино үг хэлсэн төлөөлөгч нь Монгол, Унгарын төлөөлөгчид байлаа. Тэд ердөө зургаан минут үг хэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ жил тун үг цөөнтэй, найман минут зарцуулсан. Цар тахлын улмаас энэ жил Төрийн тэргүүд Нью-Йоркт очилгүй цахимаар оролцсон билээ.
НҮБ-ын чуулганд хамгийн урт үг хэлсэн эрхэм бол Кубын удирдагч Фидель Кастро. Тэр 1960 онд 4 цаг, 29 минут үг хэлж байв.
Сэтгэгдэл ( 1 )
enenii ygiig hen toohovdee ynen balai teneg amtan ooriin ulsaa yanzalj chadahgui baij busdiin orniig suitgeh ajild ulaan zaim orolzood yavj jbaigaa amtan shal ergyy