Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрийн 20:00 цаг хүртэл ХААЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүлийн 14.1, Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргалаа.

Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 20:00 цаг хүртэл түр хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо гэж Зам,  тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
халтар минь(202.9.46.153) 2020 оны 10 сарын 02

Дархан УБ зам хаагаад яахвэ вэ дээ.Зам байхгүй шүү дээ.

0  |  0
Top