-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын автозамыг Нүхтийн замтай холбоно-
Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох ажлын хүрээнд энэ сарын 11-ны өдрийг хүртэл автозамыг хаахаар боллоо.
Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Э.Мөнх-Од мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо буюу Нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох замын ажил хийгдэнэ. Энд авто замд цементээр бэхжүүлсэн суурь, өнгө хучилт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тус автозам ашиглалтад орсноор Наадамчдын авто замын хөдөлгөөн 30 хувиар буурах ач холбогдолтой. Хоёр авто замыг холбох ажил хийгдэх юм” гэв.
Тус авто замыг өчигдрөөс эхлэн хаасан тул зураглалын дагуу түр замаар зорчихоор хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг албаныхан зөвлөлөө.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
хордуулчихмаар хүмүүс дээ. САмарсайхан усан оргилуураар мөнгө цохиод сонгуульдаа зарцуулчихсан. одоо байгаа нь нэг л гундуу л байна. энэ самарыг татаж хэрэмд өгч идүүл