Ж.Амгалан: Тэгш, сондгойгоор явуулах эсэхийг иргэдээс асууя

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2020.10.02/ болж, замын хөдөлгөөний түгжрэл ачааллын нөхцөл байдал, түүнийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэв.

Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Амгалан автомашиныг тэгш, сондгойгоор явуулах саналтай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Олон төрлийн судалгаа, санал яриад түгжрэл арилахгүй юм байна. Цагдаагийн байгууллагаас эцсийн дүндээ Улаанбаатар хотын иргэдээсээ тэгш, сондгойгоор явуулах эсэхийг асууя гэсэн саналыг гаргаж байна. Энэ дээр ард түмэн юу гэж бодож байгааг мэдэх хэрэгтэй. Бусад орны жишгээр албадлагын арга хэмжээг авч болох боловч эхлээд иргэдээсээ асуух нь зөв гэж үзэж байна. Эсвэл дэс дараалсан ажлуудаа аажмаар хийгээд явах боломжтой. Тэгсэн ч түгжрэл арилахгүй. Иргэд маань хайран алтан цагаа замын түгжрэлд үрсээр байна” гэлээ. 

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.72.110) 2025 оны 03 сарын 13

Дахиад л нэг машин авна даа. Тэгээд дугаарын тэгш сондгойг нь зөрүүлчихнэ. Улам л түгжрэх нь дээ. Ийм л юмыг бодоод олчихгүй байна уу даа. Тэнэгүүдийг дээрээ гаргасан улс даа бид. Үүний оронд тэр зам дээр зогсож зохицуулалт хийдэг толгой нь ажилладаггүй цагдаа нартаа автобус, нийтийн тээврээ аль болох зогсоолгүй явуулж байх тал дээр анхааруулж өгмөөр бна. Яг автобусны урдуур дохиж зогсоочихоод явуулахгүй бусад машинуудыг явуулаад байдаг тэнэгүүд олон байна, цаана чинь. Автобусаар зорчих сонирхлыг дэмжих хэрэгтэй бна.

1  |  0
Zochin(66.181.184.100) 2025 оны 03 сарын 13

Demjihgui,arai oor uym bodoj oloochee

1  |  0
Үнэн(202.9.46.172) 2025 оны 03 сарын 13

Толгой н ажилладаг хүн алга доо.

1  |  0
Больж үз(64.119.25.88) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн бусад оронтой харьцуулахад манайх бараг л хүнгүй шахуу хотод орно ш дээ замаа нэмж барихаа бодохгүй дандаа иргэдийн эрх ашгийг хязгаарласан юм ярьж тэнэгтэх юм . Юм л бол хаана бооно албадана гэж солиорох юм. Дэд бүтэц замаа шийдээч өөрсдөө идэж уугаад суугаад байхаар

1  |  0
Уншигч(122.201.24.213) 2025 оны 03 сарын 13

Дарга нараас эхлээд хэрэгжүүлбэл дэмжинэ шүү дээ. \nНэг өдөр хүүхдээ явган чирээд, цүнхийг нь барьчихсан, хөлдчих гээд, машин доогуур орчих гээд сургууль дээр нь маниустайгаа хамт ирээд буцаад, маргааш нь албаны машинаараа ирж очоод фейсбүүкт тавиад үлгэрлэвэл түгжрэл доороо арилна.

1  |  0
Чагнаа(64.119.21.235) 2025 оны 03 сарын 13

Наад зах нь хүүхэдээ сургуульд хүргэх авахаас эхлээд долоо хоногийн багадаа хоёр, ихдээ гурван өдөр нь машингүй болох хүмүүс яах вэ? гэж бодож үз!!! Яаж ийж байгаад хоолоо хасч байгаад ч хамаагүй өөр нэг машин авна гэсэн үг. Тэгээд үр дүн нь хямд, муу машин тэр тоогоор нэмэгдэнэ гэсэн үг. Ийм зүйлийг бодох чадвар Амгалан Хурандаад байхгүй байсан хэрэг үү... Одоо ч гэсэн нэг өдөр машингүй байхад олон айл хоёр машинтай болсон нь нууц биш...

1  |  0
Агаа(64.119.26.225) 2025 оны 03 сарын 13

Автобусны тоогоо нэмээд үнэгүй явуулаа, тэгш сондгой дэмий, зам гүүрний мөнгөөрөө байгаа тамтагаа зассан нь зөв шүү

2  |  0
Зочин(192.82.77.72) 2025 оны 03 сарын 13

Тэр дэмий биз дээ, дахиад л приус худалдаж авна, өөр сонголтгүй, дугаарын хязгаарлалт автомашины худалдан авалт хоёрын харилцан хамаарлыг судалсан бодит мэдээлэл хэрэгтэй, томчуудын бизнесийг дэмжих арга л гэж бодож байна шүү, бас 6 хувийн ипотекийн зээл бол цаад санаа нь борлуулалтгүй байруудыг зарах гэсэн томчуудын л арга, тийм биш бол өмнөх 8 хувийг ч бас 6 болгох байсан юм

2  |  0
Hun(64.119.18.101) 2025 оны 03 сарын 13

Yostoi mal gehees oor yu geh ve. Hodoonii nuudlee horiglo, hodoonii dugaartai mashinsa hori. Gerlen dohionii nevtreh chadvariig nem, sudalj baigaad zarim gazar n udaan nogoon gerel asdag bolgohod bolnoshd. Iim gartsiig yagaad olj hardaggui yum be. Iim humuus deer bgaa bolhoor bid hogjihgui baigaa yum. Bid hotdoo mashinaa unaad taivan amidarmaar bn.

1  |  0
Zochin (192.82.70.28) 2025 оны 03 сарын 13

Autobusnii too, chigleluud, buudlaa nemeh . Shineer barigdaj baigaa horoolol ruugaa chiglel nemj gargah. Autobusnii buudlaas hol , toiruu chigleleer yvahgui geed mashin unaatai yvaad baina. Autobuusnuud neg taldaa buunuuruu yvaad humuus 30-40” huleej bna.

1  |  0
Ger horoolol sunutug(66.181.186.230) 2025 оны 03 сарын 13

Ger horoollin garuudig hotin tuv ruu mashintai oruulahgui bh hetegtei. Avtobusaar yavna biz. Utaa gargana, hot tugjiruulne, baasaara hurs bohirduulna, hotoos huuj garga

1  |  0
Idea(202.72.247.170) 2025 оны 03 сарын 13

Өрх, Байгууллага бүр 1 автомашин хөтөлбөр хэрэгжүүлээ.

2  |  1
Төрөө(202.9.40.76) 2025 оны 03 сарын 13

Хэд хэдэн машинтай баячуудын санаанд нийцэх санал байна. Ядуу ард түмнээ бодож шийдэр гаргаж бай л даа. Баячууд дарга нарт таалагдах шийвэр гаргах гээд байгаа юм уу даа.

1  |  0
Goojuur(24.19.1.241) 2025 оны 03 сарын 13

Za bitgii hutsaad bai.

1  |  0
Goojuur(24.19.1.241) 2025 оны 03 сарын 13

Za bitgii hutsaad bai.

1  |  0
Zewee(64.119.24.1) 2025 оны 03 сарын 13

Asuuh ym bgui tegj ywuulaa bugd tugjirj baihaar eeljileed ywj baiy aa zew shu tegsh sondgoi

1  |  1
asdfasdf(142.117.104.227) 2025 оны 03 сарын 13

Avtomashiniinii impotiin tatvariig l nemchih. Jil bolgon orj insen mashin avah gej heden honio zaraad avdag malnuudiig tegeh bolomjgui bolgo. tegvel tegeel naad zamiin hudulguun cin cegcreed ir. Tur ni tur shig baildaa. neeh irgen mirgenees asuuna masuuna gej hucah hereggui. songuuli duussan. odoo 4 jil ajil hi.

2  |  0
хуцааа(59.153.87.3) 2025 оны 03 сарын 13

тэгж шиидэхгүйэээ. хүн бүр нэмж машин авна. бүүр түгжрэнэ. өөр арга олооочээ усан толгойнуудаа

1  |  0
зочин(202.55.188.44) 2025 оны 03 сарын 13

Бүгдээрээ өдөр бүр таг зогссоноос нэг өдөр өнжөөд ч болов машинаараа явж байсан нь дээр байлгүй дээ. Эсвэл ....

1  |  0
1(202.21.109.62) 2025 оны 03 сарын 13

yes

1  |  0
Баатаржав(202.9.40.76) 2025 оны 03 сарын 13

Тэгж тэнэглээ болио. Хотын төвд албан хаагчид, худалдаачид өглөөнөөс орой хүртэл машинаа таьидагийг эхлээд болиучих. тэгээд үр дүнгийг нь хар. Ийм гаднын туршлаыг судал

3  |  0
М.Энхболд(192.82.65.93) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БҮГД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧДОГ ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ЯАГААД ГЭВЭЛ АРДЧИЛАЛЫН ЖИЛҮҮДЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ШАЛТГААЛСАН ЗАМ ТАЛБАЙГҮЙ НИЙСЛЭЛ ХОТ БИЙ БОЛСОН. ЭНЭ Л ТҮГЖРЭЛИЙН ХАМГИЙН ТОМ ШАЛТГААН.

2  |  0
Элбэгдорж(150.129.143.233) 2025 оны 03 сарын 13

Нэртэйгээр нь иргэд хувьдаа машинтай байхыг хориглоно гээд үндсэн хуулиндаа оруулчаач

1  |  1
Ганаа(202.179.24.180) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв, эхлээд ийм байдалд хүргэсэн М.Энхболд тэргүүтэй нөхдүүдийг хамгийн хатуу шийтгэх хэрэгтэй....

2  |  0
хотын иргэн(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

Тэнэг санаа байна харин тэрний оронд төвөөрөө нэг ч машин явуулах аа больчихоо бүгдээр явган эсвэл автобусаараа үйлчлүүлээд явъя даа барьцах зүйлгүй амар биз дээ

1  |  0
Lol(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Yamar aihter tom shiiverve

1  |  0
р(103.14.38.86) 2025 оны 03 сарын 13

Тэгж шийдвэр өдөр бүр бараа татдаг би дахиад 1 машин авах хэрэгтэй болох болно. Дарамттай юм аа\n\n

1  |  0
Зочин(64.119.24.189) 2025 оны 03 сарын 13

Тэтгэвэртэй суу Тэгдэг ч үгүй байх шүү. Чи маяктай машинтай эзэнгүй гудамжаар хүүхдээ зөөгөөд бид нар автобус хүлээгээд хүүхдээ хөлдөөж алах уу. Ганц удаа ч гэсэн ажил тарах цагаар нийтийнхээ тээврийг хүлээж байгаад суугаад гэртээ харих гээд оролдоод үздээ. Энэ коронагийн үед хоорондын зай барь гэж дэлхий даяар зөвлөөд байхад биднийг автобусанд чихэлдэж өвчинөө тусаад үр гэж юу.

4  |  0
Зочин(202.170.70.16) 2025 оны 03 сарын 13

Ёстой тэнэг санаа. Хичнээн асуудаг юм бэ. Ихэнх иргэд эсэргүүцсэн. Хаашаа юм. Зөвшөөртөл нь асуух юм уу

2  |  0
zochin(202.9.40.162) 2025 оны 03 сарын 13

tegsh sondgoigoor ni yvuulsan deerdee zuv shiidel gj bodoj bn

1  |  1
их мэдэгч(165.225.102.50) 2025 оны 03 сарын 13

30ны оройн түгжээ бол санаатайгаар зохион байгуулсан түгжээ байсан шүү

1  |  0
ХУД(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

хязгаарлалтын тойргоо томсгоод тэгш сондгойгоор явуулаа Өглөө оройн түгжрэлд нэг машинд 1,2 хүн л харагдаж байна лээ ХУД бараг л хязгаарлалт байхгүй хамгийн их түгжрэлтэй зам нь яармаг нисэхийн зам болсон Одоо яаралтай арга хэмжээ аваа

2  |  0
Зочин(202.9.46.217) 2025 оны 03 сарын 13

Тэнэг цагдаа. Албадлагын арга хэрэглэж болно ч гэх шиг. Тэгвэл буцаад дарангуйлал руу ор л доо. Улс төрчид, авилгалчдын гар хөл болсон, тэднийг хамгаалдаг цагдаа нарыг ард түмэн цалинжуулах шаардлагагүй.

4  |  1
Top