E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системийг нээлээ

Б.Амирдаа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар  үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем  E-Mongolia талаар мэдээлэл өнөөдөр /2020.10.2/ хийлээ.

E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр анхны хувилбарыг гаргалаа. Эхний шатанд төрийн 181 үйлчилгээг ийнхүү богино хугацаад цахимжуулж чадлаа. Цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтэц дор төвлөрүүлнэ.

Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Сангийн яамны Ebarimt, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Ehalamj зэрэг төрийн цахим порталуудаас гадна хувийн хэвшлийн түүчээ болсон үүрэн холбооны операторууд нэгдэж буйгаа өнөөдөр мөн зарлаж байна. 

Үүрэн холбооны оператор компаниудын зүгээс ухаалаг гар утсаа ашиглан E-Mongolia-гаас үйлчилгээ авахад дата унахгүй байх зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, Мобиком, Юнител, Скайтел компани E-Mongolia апп ашиглан төрийн үйлчилгээ авч буй иргэдэд зориулан 2020 он дуустал датагаа О төгрөг болгож байна.

Харин Жимобайл компани E-Mongolia-г ашиглаж үйлчилгээ авч буй иргэдийн датаг үнэгүй болгож байгаа ажээ.

Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийн хэмнэх боломжтой ажээ. Улсын төсөв, хувь хүний санхүүг хэмнэхээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй үнэтэй цаг хугацааг энэхүү систем Монгол Улсын иргэнд бүрт хэмнэж өгөх учиртай. Ийм учраас Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хууль, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд 10 сардаа багтан УИХ-д өргөн баригдаж хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байна.

Олон улсын туршлагаас ажиглахад дижитал шилжилтийг бүрэн хийхэд дор хаяж 5-7 жил шаардлагатай байдаг юм байна. Иймээc E-Mongolia системийн хөгжүүлэлт 365 хоногийн туршид хийгдэх тул иргэд та бүхэн энэхүү системийг өргөнөөр ашиглаж, санал, шүүмжлэлээ Засгийн газрын олон нийттэй харилцах төв болох 11 11 төвөөр дамжуулах илэрхийлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулаарай. 

Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада

Юнител ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбат

Скайтел ХХК-ийн дэд захирал Г.Амарчингүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top