21 энхийг сахиулагч Өмнөд Суданыг зорилоо

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 04

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны Х ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Онцгой байдлын байгууллагаас энэ удаагийн ээлжинд 21 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Алба хаагчдыг үдэх арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, НОБГ-ын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож, бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.Дашрамд дурдахад, Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 280 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна. 

Эх сурвалж Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top