Ж.Батбаясгалан: Өглөө босож чаддаггүй дарга нарыг бүгдийг нь хална

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Нийслэлийн удирдлагын шуурхай хуралдаан өчигдөр болсон. Гэвч орон нутгийн сонгуулийн ажилд “хурган дарга” нар ханцуй шамласантай холбоотойгоор хуралд оролцох ёстой олон хүн ирээгүй байна. НИТХ-ын төлөөлөгчид ч байсангүй. Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийг төлөөлөх хэн ч байгаагүй аж. Дээр нь хуралд оролцох ёстой нийслэлийн захиргааны байгууллагын ажилчид ч очсонгүй. Хоосон зааланд тав зургаан хүн сууж байгаа нь нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг ихэд хилэгнүүлсэн бололтой. Мал эмнэлгийн газрын даргаа сураглатал тус газрын даргын орлогч нь “аргалах” санаатай худлаа хэлээд баригдчих нь тэр. Ингээд бууж гарав. Ямарч байсан өөрт нь худал хэлсэн орлогч гэх хүмүүсийг хална гэж заналхийлээд, хөөж гаргав. Тэрбээр “Чи төрийн алба хашиж байж ингэж худлаа ярьж болохгүй. Би албан ёсоор албан бичиг явуулна. Хотын даргын өөдөөс хараад ичих ч үгүй худлаа ярьж байна. Та эндээс гарч болно. Төрийн албанд худалч хүн хэрэггүй. Хоёуланд чинь арга хэмжээ авна. Чи тангараг өргөсөн хүн шүү. Нараа даргадаа очоод хэл. Тэр даргадаа гомд” гэж омогдов. Тус хуралд суух ёстой байсан Авто замын газрын дарга, Аялал жуулчлалын газрын дарга, Боловсролын газрын дарга, Газрын албаны дарга, Орон сууцны дэд бүтцийн газрын дарга, Дотоод аудитын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийгмийн халамжийн газрын дарга, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга, Статистикийн газрын дарга, Соёл урлагийн газрын дарга нар байсангүй. Мөн Татварын газрын дарга, Нийтийн тээврийн үйлчилгээний гзарын дарга ирээгүй аж. Ж.Батбаясгалан “Гараад нийтийн тээврийнхээ үйлчилгээний ажлыг үзээч. Ичиж үхмээр. Найман цагаас зарласан хуралд ирж чадахгүй арчаагүй юмнууд хотод битгий ийм бөглөө болооч” гэж байгаа харагдана. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын дарга, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, Геодизи, усны байгууламжийн газрын дарга, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, Зорчигч тээвэр III дарга, Хот төлөвлөлт судалгааны институтийн дарга, НОСК-ийн дарга ирсэнгүй. Үүний дээр Орон сууц, нийтийн аж ахуйн газрын дарга, Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, Хот тохижилтын газрын дарга, Хөрөнгө оруулалтын газрын дарга, Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн паркын дарга, Хөрөнгө оруулалт менежментийн газрын дарга, Нийтийн тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн дарга, Олон улсын худалдаа, логистикийн төвийн дарга, Хөгжлийн корпорацийн дарга, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн дарга, Дулааны шугам сүлжээний газрын дарга нар байсангүй. Эдгээрийг нэг бүрчлэн хэлээд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Яг одоо энэ хүмүүсийг бүгдийг нь чөлөөлнө. Тэгээд шүүхдээд явдаг юм байгаа биз. Арчаагүй, бүгдээрээ сонгуульдаад алга болдог, ард түмнийхээ төлөө биш ийм удирдлагуудаар ер нь ямар юмаа хийнэ ээ, нөхдөө. Би энд өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг ярих гээд сууж байна. Би ч гэсэн сонгуульд дэвшиж байгаа. Тойрогтоо ганцхан удаа амралтын өдрөөр очсон. Гэтэл өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчид сонгууль гээд зарлагдсан Нийслэлийн удирдлагын шуурхайд суухгүй байна. Ард түмнээсээ ичээч, яаж татварын хөрөнгөөр цалин аваад ингэж ажиллаж чаддаг байна аа. Төр түшмэлээр дутдаггүй юм шүү. Надаас өөр хүн чадахгүй гэж бодож байгаа бол андуурал шүү” гэсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 08

Hairan tusuv yasan ih darga olon alban baigyylagyyd ve .Tsuulvul yasan uym bvh dargantsaryyd bvged neg neg land ynaadal baigaa biz bas .Ene tur ernu ajilah tsagaa tsohitsyylj alban baigyylag syrgyylyydiin hyviariig tsohitsyylj hotiin tvjerliig bagsagmaar uym .Ernu Mongol yls mash ih yntadag shunujin arihdaddag hahyy;iin bytsartsan turduu.

0  |  0
Зоригтой хөдөл(131.147.175.20) 2020 оны 10 сарын 08

Зөв, угаасаа нээж болох зүйлээ нээлттэйгээр хийж байвал ард түмэн хурган дарга нарыг нь дөнгөөд өгнө. \nАжлаа, хариуцлагатай ард түмнийхээ төлөө хийж байвал ард түмэн таны талд

0  |  0
зочин(202.9.40.50) 2020 оны 10 сарын 08

худлаа хуцаал бас нэг шоучин

0  |  0
Иргэн(64.119.24.204) 2020 оны 10 сарын 08

уулаасаа сонгуулын дараа бүгд хусагдах байлгүй. Энэ новш худал бүлтрээд яах вэ

0  |  0
зочин(103.26.194.235) 2020 оны 10 сарын 08

Ямар олон дарганцарууд вэ?! ИХТ нийслэлд хэрэг бгаа юм уу?! Ямарч үр дүн ашиг ийм олон төлөөлөгч нэртэй хэрүүлч нар хэрэггүй л бмаар юм...

0  |  0
unshigch(103.10.22.38) 2020 оны 10 сарын 08

ажил хийх дургүй энэ олон даргаа халаач татвар төлөгчидийн мөнгийг хэмнэх хэрэгтэй ш дээ\n

1  |  0
unshigch(103.10.22.38) 2020 оны 10 сарын 08

ажил хийх дургүй энэ олон даргаа халаач татвар төлөгчидийн мөнгийг хэмнэх хэрэгтэй ш дээ\n

0  |  0
Irgen(43.228.130.69) 2020 оны 10 сарын 08

34 darga ireegui bna.

0  |  0
Irgen(66.181.161.47) 2020 оны 10 сарын 08

MAN niisleld dampuurchee ajil khiikhgui baij shoudaad l songokhgui l baiy irgedee\n

0  |  0
зочин(49.0.212.209) 2020 оны 10 сарын 08

ямарч олон даргатай юм цөөлөөч угаасаа ажил хийдэггүй биздээ?

0  |  0
Кк(192.82.72.135) 2020 оны 10 сарын 07

Халж чадсан болуу

0  |  0
ert(139.5.218.35) 2020 оны 10 сарын 07

Shaal xudlaa songuuli doxoxoor eneg yunnuudiin ti tin tom duugaraad sghaasan

0  |  0
Зочин(202.126.89.232) 2020 оны 10 сарын 07

Өөрөө жинхэнэ эргүү нөхөр Бадамжунайн гар хөл хотоос зайлуул

0  |  0
зочин(202.9.46.82) 2020 оны 10 сарын 07

зөв л хэлж байна харин чөлөөлж чадах уу\n

0  |  0
Noeo(66.181.161.79) 2020 оны 10 сарын 07

Zub bugdiig ni zailuul tseberlekh kheregtee shuu

0  |  0
Зочин(103.229.123.32) 2020 оны 10 сарын 07

Авто замын газрын дарга нь ирсэн шдээ. Гар гээд хөөгөд бсан нь үнэн бүдүүлэг санагдсаан

0  |  0
Зочин(103.229.123.32) 2020 оны 10 сарын 07

Надад аюгүй худал санагдсаан. Ёстшй сонгуулийн пиар тавтчих шиг болсоон.

1  |  0
Тулга(64.119.21.86) 2020 оны 10 сарын 07

Тоогдохоор дарга ч биш дээ. Ирээгүй хүмүүс ард иргэдийг бодох ажил албаа ухамсарлах чадваргүй байгаа нь тэр.

0  |  0
Зочин(203.91.118.150) 2020 оны 10 сарын 07

Үнэн ш дээ. Хотод маш олон асуудал байхад хуралдаа ч цагтаа ирээд хуралдаж чадахгүй дарга нэртэй сүгнүүдийг бүгдийг нь хөөж явуулбал таарна. Шинэ боловсон хүчнүүдийг гаргаж ажлаа хийлгэээрэй.

1  |  0
иргэн(66.181.169.162) 2020 оны 10 сарын 07

эсвэл намын эрх ашиг

0  |  0
иргэн(66.181.169.162) 2020 оны 10 сарын 07

ийм олон дарга ямар хэрэгтэй вэ сахилга бат дэг журам юу ч байхгүй дээрээ ийм байхад харамсалтай Бүгдэд нь өөрсдийн юмуу хувийн явцуухан эрх ашиг л байгаа хэнд сонгуулиа өгөхөө мэдэхгүй байна бүгд адил\n

0  |  0
иргэн(66.181.169.162) 2020 оны 10 сарын 07

ямар олон дарга вээ\n

1  |  0
Зочин (66.181.184.199) 2020 оны 10 сарын 07

Хотын ажил бүр завхарч дууслаа. Шинээр барьсан замынх нь чанар гэж авах юм алга. Замын түгжрээ, урьд өмнө дуулдаж байгаагүй гэмт хэргүүд гээд арай л дэндүү байнаа. Ажлаа сайн хийгээчээ

0  |  0
Irven(70.181.124.42) 2020 оны 10 сарын 07

Tested heregyi ta uuruu ch gesen uhaan oroh cagaasaa cynh barigchaar end irsen .ard olond yuch hiij chadahgyi gedgee haruullaa.odoo bushuuhan zarlah heregtei.shine hymyys shine byteeh baiguullagiig hiine.AN aa demjicgeeye

0  |  0
Зочин(66.181.161.31) 2020 оны 10 сарын 07

Энэ бол маш сонин бөгөөд үнэн нүүр царай .МАН Их хурлын сонгуулийн үеэр яг ийм байсан.МАН одоо нэр хүнд хөөцөлдөгчид болохоос ажиллагсад нэгэнт биш болжээ.Ерөнхий сайд бусад сайд нараасаа эхлээд л магтаалын сурталчилгаанд хот хөдөөөгүй хөвөрч байна.Төрийн албан хаагчид гэж нам дагасан долингорууд дарга нараа бараадаад гүйцгээнэ.Нийслэлийн хувьд ичмээр байна.Энэ ч нэг талаар намын хооронд,нам дотрох сөргөлдөөнийг бас илтгээд байна.Нөгөө их шагналын эзэд НИХ ын Төлөөлөгчид маань нэгэнт шагнал авах хугацаа дууссан болохоор хуралч яамай,намайг хэн яахав,нохойг хэн саахав болж байх шиг байнаа.

2  |  0
Хар(203.91.115.40) 2020 оны 10 сарын 07

Хотын ажил гэж ийм л байгаа харж л байя.Батүүлийн үёд ажил ч ёстой ундарч байжээ .их үм хийсэн дээ

0  |  0
Схо(202.126.88.198) 2020 оны 10 сарын 06

Өөрийгөө товойлгох гэсэн явуургүй сүржин эд вэ.Үхсэний чинь тангараг вэ цэрэг юм уу эмч юм уу кк ккк

0  |  0
Зочин-2(64.119.23.90) 2020 оны 10 сарын 07

Ажил хийх сонирхолгүй нөхдүүд төрд худал ярьж хийгээгүй ажлаа хийсэн болгож аргалдаг нь харагдаж бна. Бидний татварын мөнгийг хийгээгүй ажлын төлөө ичих ч үгүй авч суудаг нь илчлэгдэж бна. Энд ажлын хяналтыг чангатгах хэрэгтэй. Ийм л нөхдүүд бгаа учир ажил явдаггүй, хүнд сурталд идэгдсэн, авилга хахуулийг чухалчладаг нь харагдаж бна.

1  |  0
Зочин(150.129.142.224) 2020 оны 10 сарын 07

Батбаясгалангаа огт тоодоггүй юмуу даа

2  |  0
ман худалч хуурамчуу(150.129.142.224) 2020 оны 10 сарын 06

Ямар олон газрууд вэ. Энэ хар мянган газрууд нь ном журмаараа ажлаа сайн хийдэг бол ч хот ёстой цэцэглээд өгөх юм байна. МАН ч ёстой нохойн жогорхой болж дээ

1  |  0
монгол хүн(223.62.216.214) 2020 оны 10 сарын 06

ёстой харах юмсан. халаад хаячихвал шүтье чамайг гэж...

0  |  0
ИРГЭН(103.80.210.56) 2020 оны 10 сарын 08

ЗАЛУУ ХҮН МАШ ШУДАРГА, ЗОРИГТОЙ БАЙЛАА. ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЦҮНХ БАРИГЧДИЙН ЗҮРХЭНД ШАР УС ХУРУУЛЛАА. ЕР НЬ Л ИЙМЭРХҮҮ БАЙСАН. ӨМНӨ НЬ НЭГ ЧДАРГА ИНГЭЖ ДУУГАРЧ БАЙГААГҮЙ ДАН АВИЛГАЛЧИД БАЙЖЭЭ. ДҮҮГ ДЭМЖИНЭЭ ШУДАРГА ЗОРИГТОЙ БАЙЛАА.

4  |  0
нэр(202.21.108.155) 2020 оны 10 сарын 08

зөв бүгдий нь хал тэгж байж ажил хийдэг хүн олдоно

5  |  0
ДАШ(59.153.112.159) 2020 оны 10 сарын 08

ЦҮНХ БАРЬЖ ”ДАРГА” БОЛСОН ЮМНУУДЫН ҮНЭН ТӨРХ БОЛ ЯГ ИЙМ. БАТБАЯСГАЛАН ШИГ ИНГЭЭД ХЭЛЧИХ ЗҮРХТЭЙ ”АМЬТАН” ОДОО ОГТ БАЙХГҮЙ БОЛСОН. ИЙМ ДАРГА НАРТАЙ УЧРААС УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ГАНЦ БОЛОВЧ ХҮН УХААРСАНД ТАЛАРХАЖ БАЙНА.

3  |  0
тээвэр (66.181.166.134) 2020 оны 10 сарын 08

энэ дарга нар сонгуульд гүйгээд ажлаа хийхгүй бгаа юм уу? маш ноцтой асуудал. нийтийн тээвэр, замын түгжрэл гээд үй түмэн асуудал бхад. сонгууль гэж солиороод л

4  |  0
иргэн(103.229.121.219) 2020 оны 10 сарын 08

Дур, дураараа аашилдаг хариуцлагагүй нөхдүүдийг ажлаас нь халах хэрэгтэй. Тэгж байж л ажилдаа хариуцлагатай болно. ,Ядаж л хурлаа тасладаггүй болвол аштай юу.

5  |  0
Иргэн(59.153.84.139) 2020 оны 10 сарын 08

Худлаа сүр бадруулж, өөрийгөө их том хүн болж харагдуулах гээд цаг дээрээ цөөн хэдэн албатаа ч захирч чадахгүй , хүнтэй ажиллах арга чадваргүй, аливаа ажлын эв дүйг олж зохион байгуулах чадваргүй хүн цаашдаа хотын дарга хийж чадахгүй. Хүмүүсийг харааж загнаж омогдож дээрэлхээд сайн ажиллуулж чадахгүй. Хүн ажилдаа дуртай, ажлынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж байж үр бүтээлтэй ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Дарга гэж бусдыг загнаж, хөөж туудаг модон сэтгэлгээтэй хүнийг хэлдэггүй. Загнаж омогдох тусам хуурч аргалах нь ихсэнэ хоцрогдсон сэтгэлгээтэй ТҮШМЭЛ гуай.

0  |  4
НБ(43.242.242.82) 2020 оны 10 сарын 06

Уг нь бол хурал болохын өмнө зараа сайн тараагаад, хэлэлцэх асуудлаа өгөөд, ирцээ бүрдүүрээд бэлтгэдэг л дээ. Ганцаараа ирж суучихаад попроод байх нь хаашаа ч юм

0  |  2
Зочин(139.5.219.167) 2020 оны 10 сарын 06

Ккккк. Хошин шог үзүүлбэр болсиймуу.

1  |  0
zochin 2(202.131.239.170) 2020 оны 10 сарын 06

zuv muu setgel dutuu dargantsaruudiig halah heregtei.helsen dee hureerei.

4  |  0
Зочин(202.21.100.210) 2020 оны 10 сарын 06

Чамайг нохой хуцсан чинээ тоохгүй наад дарганцарууд чинь угаасаа чиний байгаа байдал удирдах чадваргүй үхээнц байдал чинь

1  |  1
Тулга(203.98.77.153) 2020 оны 10 сарын 06

Өнөөдөр тэгээд баахан даргагүй байгууллагууд бна уу

4  |  0
энхээ(202.126.89.43) 2020 оны 10 сарын 08

Хѳѳрхий зайлуул яасан ч олон арчаагүй дарга нартай юм? Дарга нарынхаа тоогоор бол УБ маань суга хѳгжчихсѳн супер хот болчихсон баймаар

4  |  0
Зочин(202.9.46.31) 2020 оны 10 сарын 06

Би шартаад ирж чадаагүй юм. Уучлаарай даргаа. Манай дарга сайн шүү.

1  |  0
Зочин(192.82.70.42) 2020 оны 10 сарын 06

Худлаа попрох юм сонгууль дөхөхөөр нэг л их зарчимч болоод бусад үед таг дуугүй, найзан дундаа амьдардаг новшууд

2  |  1
зочин(49.0.212.220) 2020 оны 10 сарын 08

хэлсэндээ хүрээд заавал халаарай даа

5  |  0
зочин(49.0.212.220) 2020 оны 10 сарын 08

хэлсэндээ хүрээд заавал халаарай даа

4  |  0
Top