Амь үрэгсдийн дотор хүүхэд байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

НАТО-гийн Триполи хотод өгсөн цохилтод энгийн номхон долоон хүн амиа алдсан тухай Ливийн эрх баригчид өчигдөр мэдэгджээ. Ливийн нийслэл Триполи хотын зүүн дүүргийн эвдэрч сүйдсэн байшингуудыг сэтгүүлчдэд үзүүлсэн байна. Түүнээс гадна агаарын цохилтод өртөн амь эрсэдсэн байж болзошгүй хүмүүсийн цогцсыг харуулсан бөгөөд тэдний дотор хүүхэд байжээ. Ливийн Засгийн газрын төлөөлөгчид хоёр долоо хоногийн өмнө автомашины ослоор нас барсан хүүхдийг НАТО-гийн бөмбөгдөлтөд өртсөн мэт харуулахыг оролдож байсан гэж Триполи хотын эмнэлийн ажилтнууд ярьсан байна. Гэсэн хэдий ч Ливид явуулж буй ажиллагаа эхэлснээс хойш энгийн номхон иргэд төдийгүй босогчид НАТО-гийн бөмбөгдөлтөд өртжээ.

Барууныхан “зориудаар” энгийн номхон иргэд амьдардаг суурингуудад цохилт өгч байна гэж Ливийн эрх баригчид мэдэгдсэн боловч НАТО-гийн төлөөлөгчид үүнийг бүрмөсөн үгүйсгэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top