Огтхон ч хөгжилтэй биш байна, KFC

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Дахиад л KFC. Дахиад л KFC-гийн сурталчилгаа асуудал дагууллаа. Энэ удаа тэд олон нийтийн сүлжээнд тарсан маазралыг сурталчилгаандаа ашиглаж, "аван, өгөн, тодрон, шагнан" гэсэн бичигтэй постер гаргасан нь олонд танигдсан брэндийн хийх үйлдэл биш байлаа. Хэрэглэгчид ч "Эх хэл тоглоом биш" гэдгийг KFC-д сануулан, "тэнэглэл"-д дургүйцлээ илэрхийлсээр байна. Үнэхээр огтхон ч хөгжилтэй биш байна, KFC.
 

Эхлээд "Өлөн бай" гэсэн PR, дараа нь бусдын оюуны бүтээлийг видео шторкондоо зөвшөөрөлгүй ашигласан маргаан... Заавал ингэж буруу зөрүү ойлголт, маргаан, төөрөгдөл төрөхөөр арга ядсан маркетинг хийхийг одоо тэгээд онцгой арга гэх үү, овсгоо самбаа гэх үү?

Сануулахад, “Mongolian next top model” шоуны шилдэг оролцогчдын нэг, HYB брэндийг үүсгэн байгуулагч Б.Цэцэгмаа, Б.Цэцэгсайхан (Томи, Жерри) нарын бүтээлийг KFC рекламандаа зөвшөөрөлгүй ашигласан тухайд Жерри гомдол гаргаад байгаа. 
 

"...Энэ бүр арай тэвчээр барагдуулж, бухимдуулж байна. Миний хөдөлмөр болж, ямар ч ашиг сонирхолгүй "PLAYTIME 2018"-ын тухай хийсэн бичлэгээс хэсэг дүрсийг ямар ч зөвшөөрөлгүй, хулгайгаар татан оруулж, HYB гэсэн патенттай логог маань устгаад өөрсдийн KFC гэсэн логогоо тавьж, дундуур нь тахианы бичлэг оруулж, зар сурталчилгаа хийсэн байна. Бас ичихгүй миний нүүр царайг ашигласан. Энэ том байгууллага "ӨЛӨН БАЙ" гэдэг маркетингаар ажилладаг юм уу. Уран бүтээлч гэдэг хүний оюуны хөдөлмөрийг хүндлэхгүй, үнэлэхгүй байгаа энэ хандлага үнэхээр уур хүргэж байна" гэхчлэн тэрбээр олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн нь одоо ч хуучраагүй байна. 
 


Харин Jerry Baatarchuluun-ы энэхүү постны дор KFC Mongolia уучлал хүсэж, дараах сэтгэгдлийг бичиж, өөрсдийн пэйж хуудсанд байршуулсан сурталчилгаагаа устгасан юм. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.217.112) 2020 оны 10 сарын 07

BODVOL UVUR MONGOLOOR BICHSEN YUMSHIG BNA,HACHIN TAHIR DUTUU

0  |  1
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 07

Hugjiltei uls orond neg l ner hund ni buursan bol ter restaurant uilchilgeenii gazruudad humuus orj uilchluulehee bolidog, getel manaihan yostoi ulun bolhooroo orood bdgiin bishuu, teheer ene gazar orlogo buurahgui bolhoor yaj ch bsan ajillaad l bdag, ehleed bid uursduu uurchlugduj chadwal iimerhuu gazruud ayandaa haalgaa barina

1  |  0
Top