Борцгор хотон шувууны хоёр ангаахайд сансрын дамжуулагч суулгажээ

2020 оны 10 сарын 07

Хар-Ус нууранд зуншсан борцгор хотон шувуун сүргийн хоёр ангаахайд Сансрын дамжуулагчийг амжилттай зүүсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Шувууд өнгөрсөн бямба гарагт /2020.10.03/ 18 цагийн орчимд Сангийн далай нууранд чуулаад, маргааш өдрийнхөө 11 цаг 42 минутад хөдөлж, Бөөн цагаан нуурыг чиглэн нисэж явааг дамжуулагчаар хянаж байна. Энэ нь нэн ховор хотон шувууны нүүдлийн амьдралыг судлах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Борцгор хотон шувуу нь Монгол орны зөвхөн Хар-Ус нуурын орчимд зусаж, өндөглөн нүүдэллэдэг аж.

Цаашид шувуу сонирхогч та бүхэндээ манай оронд зусдаг, өвөрмөц сонин шувуудын мэдээллийг тогтмол хүргэх болно. /Гэрэл зургийг: Д.Адъяа /

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top