ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Говь-Алтай аймагт ажиллалаа

Б.Амирдаа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын  генерал Г.Ариунбуян өнөөдөр Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаачидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тус газраас хийж буй бүтээн байгуулалтын ажил болон техник хэрэгсэлтэй танилцан шинэ бүтээл, оновчтой санал санаачлага гарган ажиллаж байгаад талархал илэрхийлэн алба хаагчдад амжилт хүслээ.

Онцгой байдлын газрын хамт олон иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулахад анхааран ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top