Зорчигч тээврийн онгоц руу гал нээжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Өмнөд Солонгосын цэргүүд Умардын байлдааны онгоц довтолж байна хэмээн эндүүрэн зорчигч тээврийн онгоц руу гал нээсэн байна. Бямба гарагт буюу зургадугаар сарын 18-ны өдөр Франс Пресс агентлагийн мэдээлснээр Хятадаас нисэн ирж, Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буухаар өндрөө хасч байсан онгоц руу Өмнөдийн тэнгисийн явган цэргийн хоёр албан хаагч гал нээжээ. Асиана Эйрлайнз компанийн тухайн онгоцонд 119 зорчигч байсан бөгөөд тэдний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Учир нь уг онгоцонд ямар нэгэн гэмтэл гараагүй бөгөөд буудлага хийсэн цэргүүдээс нэлээд хол зайд байжээ. Сүүлийн хэдэн сарын турш Өмнөд Солонгосын цэргүүд Умардын болзошгүй халдлагаас сэргийлэн, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top