Холливудын од, НҮБ-ын сайн үйлсийн элч Анжелина Жоли өнгөрөгч баасан гарагт Сиритэй хил залгаа Туркийн Хатая мужийн дүрвэгсдийн хуаранд очжээ. Одоогийн байдлаар Сирийн нутгаас Турк руу дүрвэн гарсан хүний тоо 10 мянгад хүрээд байна. Анжелина Жолигийн хөлөглөсөн тусгай онгоц Стамбул хотод газардсаныхаа дараа Туркийн Засгийн газрын төлөөлөгчид болон олон тооны бие хамгаалагчдын хамт Туркийн Улаан загалмайн нийгэмлэгийн Сирийн дүрвэгсдэд зориулан Хатая мужид босгосон майхан хотхоны зүг хөдөлсөн тухай телевизийн СNN-Тurк суваг мэдээлжээ. Телевизийн NTV сувгийн мэдээлснээр, Холливудын жүжигчин Сирийн дүрвэгсдэд эд материалын тусламж үзүүлэх бөгөөд харин хэдий хэмжээний тусламж үзүүлэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )