Өрнөдийн орнуудын өдөр тутмын хоол хүнс болох шүүрхий мах, шарсан хоол, давс ихтэй хөнгөн зууш зэрэг нь зүрхний шигдээс өвчний 30 хувьд нөлөөлдөг болохыг Канадын мэргэжилтнүүд тогтоожээ. Мэргэжилтнүүд дэлхийн 52 орны 16 мянга гаруй хүний өдөр тутмын хооллолтод шинжилгээ хийсний дараа дээрх дүгнэлтийг гаргасан байна. Олон төрлийн шинэ жимс жимсгэнэ болон хүнсний ногоо агуулсан бүтээхүүн идэх нь хамгийн зөв зохистой хооллолт гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэ хооллолт нь мөн зүрхний шигдээсээр өвчлөх эрсдлийг 30 хувь бууруулах аж. Зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулахад зөв зохистой хооллолт одоогийн зах зээлд борлогдож буй эм тарианаас илүүтэйгээр үр дүнгээ өгнө гэж судалгааны багийн гишүүн эмч Салим Исеф хэлсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )