Эрэгтэй хүүхэд бүр аавыгаа харж даган дуурайдаг билээ. Энэ жишгийг Бекхэмийн дунд хүү дагалаа. Бекхэмийн дунд хүү Ромео зүүн гаран дээрээ шивээс хийлгэсэн байна. Гэхдээ энэ шивээс нь хэсэг хугацааны дараа арилдаг бөгөөд түүнийг том болсон хойно жинхэнэ шивээс хийлгэхийг ээж нь зөвлөсөн байна.
Ромеог аав, ах дүүтэйгээ хамт хөлбөмбөг тоглож байхад нь шивээсийг папарациуд анх олж харсан бөгөөд том хүү болох Брүүклин мөн шивээс хийлгэх хүсэлтэй байгаа гэнэ. Гэхдээ жинхэнийг хийлгэх хүсэлтэй байгаа ажээ.
Дашрамд дурьдахад алдарт хөлбөмбөгчин нийт 20 шивээстэй бөгөөд аав нарын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэсэн байна. Бекхэмийн гэр бүл 7-р сард бяцхан гүнжээр бүл нэмэх бөгөөд охиноо Лос-Анжелос хотын эмнэлэгт төрүүлэхээр зэхэж байгаа юм байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )