ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хот дахь Дүгээ толгойд Бурхан багшийн алтадмал дүрийг бүтээх ажил эхэлжээ. Бурхан багшийн сэрэг дүрийн өндөр нь 15 метр бөгөөд нийслэл хотын аль ч цэгээс тольдон харж болох юм. “Энэ бол Тувагийн буддын шашинтнуудын нэгдлийн дэмжлэгээр хэрэгжиж буй маш том төслүүдийн нэг” гэж Бурхан багшийн дүрийг бүтээх ажлыг санаачлагч Буян багш ярьж байна.
Одоогийн байдлаар 6 метрийн өндөртэй хөшөөний суурийг цутгах ажил ид явагдаж байна. Бурхан багшийн дүрийг бүтээх санаачлагыг их Далай лам багш болон Тува улсын Засгийн газар гаргасан бол тэтгэврийн насныхан, ажил хэрэгч хүмүүс, албан хаагчид болон сурагчид хандив дэмээ үзүүлсээр байна. “Буддын шашинтнуудын холбоонд бүтцийн өөрчлөлт хийж, эдүгээгийн төвдийн шашны дээд сургуулиудад баримталдаг зарчмуудыг мөрдөх нь чухал болох” тухай Буян багш ярилаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )