Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн пасспортын хугацаа дууссан тохиолдолд оршин суух зөвшөөрлийг хүндрэлгүй сунгаар болжээ.
Тодруулбал, паспортын хүчинтэй хугацаа нь дууссан эсвэл дуусах гэж байгаа Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд COVID-19 цар тахлын улмаас өөрийн орны Элчин сайдын яаманд хандан шинээр паспорт мэдүүлэх боломжгүй тохиолдолд паспортын хүчинтэй хугацааг үл харгалзан оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг Гадаадын иргэн харьяатын газарт хүлээн авч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 лавлахаас авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )