Фидель, Раул Кастро нар Венесуэлийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Куба улсын ерөнхийлөгч Рауль Кастро өөрийн ах Фидель Кастрогийн хамт өнгөрсөн амралтын өдөр Хаванад хагалгаанд орсон Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестэй уулзлаа.  Уулзалтын үеэр олон улсын өмнө тулгамдаад байгаа асуудал болон хоёр улсын харилцааны талаар ярилцсан байна.
Энэ мэдээллийг Куба улсын төрийн төв мэдээлэл анхлан мэдээллэсэн бөгөөд доор харуулсан гурвсан зургийн хамт нийтэлжээ.  Улс төр судлаачид энэ зурагнууд нь Уго Чавес болон Фидель Кастро нарын биеийн байдал сайжирсан гэдгийг сөрөг хүчиндээ илтгэх зорилготой зураг.  Тэгээд ч хоёр улсын төрийн эрх баригчид эртнээс найрсаг харьцаатай байсан болохоор энэ нөхөрсөг айчлалын цаад утгыг зөв ухаж ойлгох хэрэгтэй гэж үзэж байна. 
Уулзалт Уго Чавесийн хэвтэж байгаа өрөөнд болсон бөгөөд Уго Чавес болон Фидель Кастро нар  биеийн тамирын хувцастай байсан бол  Рауль Кастро төрийн албаны хувцастайгаа явсан байна.
А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top