Ливийн босогчид мөнгөгүй боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Ливийн босогчдын Засгийн газар санхүүгийн нөөц хөрөнгөө бүрэн дуусгасан тухай Бенгази дахь сөрөг хүчний Санхүү, нефтийн сайд Али Таруни мэдэгдэв. Босогчдын мэдэлд байдаг нефтийн орд газруудын олборлолт дайн байлдааны улмаас зогсож, оршин тогтнох, амьдрах ямар ч арга хэрэгсэл үлдээгүй аж. "Бид ямар ч мөнгөгүй боллоо. Дампуураад, бүтэлгүйтээд дууслаа” хэмээн сайд ярьжээ. Өрнөдийн орнууд амласан тусламж, хөрөнгө мөнгөө өгөлгүй “луу унжсаны” улмаас Ливийн босогчид ийм хүнд байдалд оржээ. "Тэд биднийг ойлгохгүй байна, эсвэл яасан ч ялгаагүй гэж бодож байх шиг байна. Гэвч Ливи дэх хувьсгал үргэлжилнэ. Олон хүн амиа алдсан, хувьсгалын төлөө хүмүүс амиа өргөсөөр байна” хэмээн Таруни учирлав. Босогчид Германы Wintershall, Францьщ Тоtal зэрэг гадаадын нефтийн компаниудтай гэрээ хэлцэл хийж байгаа юм. "Бидэнд тусламж хэрэгтэй байна. Бид гэрээний үүргээ яг таг биелүүлнэ. Бидэнд ганцхан дайсан бий. Тэр бол Каддафи болон түүний хамсаатнууд.  Бизнес, пүүс компанийн хувьд бидэнд дайсан байхгүй" гэж Али ярилаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top