“Spice girls” хамтлагийн дуучин Жерри Холливел нүцгэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

“Spice girls” хамтлагийн дуучин Жерри Холливелийн ичих булчирхай сүүлийн үед ажиллахаа больсон гэж гадаадын хэвлэлүүдэд бичих боллоо. Үүнийг батлах мэт тэрээр  өнгөрсөн амралтын өдөр Францад амрахдаа завин дээр усны хувцсаа солилоо.
Найз залуу, охинтойгоо  хамт салхинд гарсан тэрээр  тус бүр нь 40 еврогийн өртөгтэй гурван усны хувцас сольж өмссөн юм.  Жерригийн шинэхэн амраг Хенри халамжтай залуу болох нь папарациудын дуранд өртсөн байна. Тэрээр охиныг нь өвөр дээрээ авч Жерриг зугаацуулж байсан бөгөөд алхам тутамдаа ээж охин хоёрыг бөөцийлж байлаа.
Найз залуугийнхаа талаар  Жери:    Хенри хариуцлагатай, хөгжилтэй, халамжтай, сайн хүн. Хамтдаа байхад сайхан байдаг. Энэ харьцаа маань удаан настай байна  гэж найдаж байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Мөн тэрээр “Сайхан биетэй юм, өөрийнхөө биеийн хэлбэрт сэтгэл хангалуун байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр: Биеийнхээ хэлбэрт сэтгэл хангалуун байгаа. Йогоор хичээллэж эхэлснээс хойш өөртөө 100 хувь итгэлтэй байгаа.  Өмнө ийм итгэлтэй байгаагүй гэж хариулсан юм. 


А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top