Грэммийн шагналт дуучин Эми Вайнхаус Сербийн нийслэл Бельград хотод болсон тоглолтын үеэр шал согтуу тайзан дээр гарч эцэст нь тайзан дээрээс хөөгдөөд буужээ. Түүний Европ дахь аялан тоглолт 12 хоног бөгөөд ийнхүү 20000 мянган шүтэн бишрэгчдийнхээ өмнө согтуу гарч ирэн цаг гучин минутын турш юу нь мэдэгдэхгүй зүйл бувтнасан нь түүний нэр хүндэд маш их нөлөөлсөн байна. Согтуу дуучин маань тайзан дээр гуйвж дайвсан төдийгүй микрофоноо унагаж хөгөө чирсэн гэнэ. Түүний тоглолтын билет 45 еврогийн үнэтэй байсан аж. Дуучин Эми Вайнхаус Лондонд архины албадан эмчилгээ хийлгэж байгаад саяхан эмнэлгээс гарсан юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )