Г.Ёндонг нэн даруй огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

УИХ дахь АН-ын бүлгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.11.02/  даваа гаригийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын өргөн барьсан хоёр хувилбараар мэдээлэл сонсов.

Нэг. Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. АН-ын бүлгийн гишүүд Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор зарчмын ач холбогдолтой дараах 5 чиглэлийн зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн төслүүдэд тусгуулах нэгдмэл байр суурийг баримтлан ажиллах болно. Үүнд:

1) Шүүхийн тогтолцоо. Шүүхийн хэвтээ тогтолцоог бүрдүүлж, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх тус бүрийн бие даасан байдлыг бататгасан, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх Улсын дээд шүүхийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгосон зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд тусгах. УДШ-ийн чиг үүрэгт нийцүүлэн тус шүүхийн шүүгчдийн тоо болон танхимын бүтэцтэй байх эсэхийг нарийвчлан тогтоох. Дагнасан шүүхийн тогтолцоог цаашид улам өргөжүүлж, зарим шүүхийг тойргоор байгуулах асуудлыг шийдвэрлэх,

2) Шүүгч, түүний томилгоо. Шүүгч, тэр дундаа УДШ-ийн шүүгчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн шалгуурыг тодорхой болгож, шүүгчийг бэлтгэх, сонгон шалгаруулах ажиллагаанд Монголын хуульчдын холбооны үүрэг оролцоог нэмэгдүүлэх. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо 10 болсонтой холбогдуулан Шүүхийн мэргэжлийн хороо гэдэг нэмэлт бүтцийг бий болгохгүй байх. УДШ-ээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгож томилох,

3) Шүүх бүрэлдэхүүнийг томилох журам. Тодорхой хэрэг, маргааныг шүүгчид хуваарилах, хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох журам, мөн хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу тухайн хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг санамсаргүй байдлаар буюу сугалааны аргаар тодруулах боломжийг Шүүхийн тухай хуульд нарийвчлан зохицуулах,

4) Шүүгчийн сахилга, хариуцлага. Шүүхийн сахилгын хороо орон тооны байх, тус хорооны шийдвэр эцсийн буюу шүүхээр дахин хянагдахгүй байх зохицуулалтыг бүрдүүлэх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу хариуцлага тооцож буй одоогийн зохицуулалтыг нэн яаралтай хүчингүй болгох,

5) Шүүхийн захиргаа. Шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас зааглах бодлогыг цаашид үргэлжлүүлж, Улсын дээд шүүх рүү захиргааны зарим чиг үүргийг шилжүүлэхгүй байх.

Мөн Хот байгуулалтын тухай хуулийн төслийг маш чухал төсөл гэж дүгнэн, хэлэлцэхийг дэмжлээ.

Гэхдээ ойлгомжгүй, тодорхойгүй заалт олон байгаа учраас хуулийн төслийг сайжруулах шаардлагатай гэж үзэв. Тухайлбал, хот аймгийн хоорондын уялдаа ямар байх, засаг захиргааны нэгжээс чиг үүргийг тухайн үед нь шилжүүлнэ гэдэг нь яг ямар чиг үүргийн шилжүүлж болох тухай нарийвчилсан заалт алга. Дагуул хотын талаар хэрхэн зохицуулсан, дэд бүтэцтэй холбоотой асуудалд стандарт заавал байх ёстой, гэтэл стандарт гэдэг үг энэ хуулийн төсөлд  нэг ч дурдагдаагүй.  Хот байгуулалтын бүсчлэлээрээ 9 бүс бий болж байна. Орон сууцны, үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн, зуслан  гээд энэ бүстэйгээ холбогдуулаад  газар олголт нь яаж шийдэгдэх зэргийг тодорхой болгох хэрэгтэй  гэх зэргээр гишүүд санал хэллээ.

Үүнээс гадна "Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус компанийн данснаас төлүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл болж байна. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирал хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамаарахгүй гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хуралдуулж байгаа нь туйлын харамсалтай үйлдэл боллоо. Ийм ёс зүйгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлэх болно" гэв.

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.180.220.172) 2020 оны 11 сарын 03

БЭРТЭГЧИН ШУНАЛЫН БУЗРУУДАА ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ ЕРӨНХИЙ САЙДАА. ХЭЛСЭНДЭЭ БАЙ. ХАРИУЦЛАГАА ТООЦ. ҮХЭХЭЭС Ч АЙХГҮЙ ГЭЭ БИЗДЭЭ. ЭНЭ БАЛИАР ДҮРЭМ ЖУРМАА ЦЭГЦЛЭЭЧ. ТӨРИЙН МӨНГӨ БОЛОХООС ХЭН НЭГЭН ДАРГЫГ ИВЭЭДЭГ САН БИШ. АЖЛАА ХИЙВЭЛ ХИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛЦГАА

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 11 сарын 02

Ardcnilaliig awilgal huuli bus l lizenz gazar ornoo hudaldsan nohduud airan Yondong unagah gen bna Hurelsuh oodoos ni hucntei sorj zogscn ugee helj toriin hunee hamgaalaasai

0  |  0
иргэн(202.9.46.1) 2020 оны 11 сарын 02

Томоохон орд газруудын эздийн но-г дэлгэхээр сайд ажилдаа шаргуу орж байгаа гэсээн. Хэдэн тэрбумаар нь идсэн нөхдүүд айж чичирч байх шив. Энэ хүний хувьд 5 жил ашиггүй явсан компанийг 35 тэрбумын ашигтай ажиллуулаад 10-хан сая төгрөгийг зохих журмын дагуу л хөнгөлөлт эдэлсэн. Өөр ухаад ч Ёндон сайдаас юу ч гарахгүй ээ.

0  |  0
Bi(188.155.236.2) 2020 оны 11 сарын 02

Ene Endon,Erxuud togsson uu ugui yu,xumuusee???

0  |  0
syyd!!!!(90.27.179.234) 2020 оны 11 сарын 02

toriig bysniylah heregeen yilchlej ehellee,eersdeen cheber yabj baij l tord ajilladag yum daa!!eer orond bol syyd soron saana daa!!

0  |  0
syyd!!!!(90.27.179.234) 2020 оны 11 сарын 02

toriig bysniylah heregeen yilchlej ehellee,eersdeen cheber yabj baij l tord ajilladag yum daa!!eer orond bol syyd soron saana daa!!

0  |  0
Халтар Бидон(64.119.18.249) 2020 оны 11 сарын 02

Хөөтэй Яндан Хүрлээ хүүг хөөдөж, халтартуулж гүйцлээ!

0  |  0
Зочин(192.82.70.113) 2020 оны 11 сарын 02

Сүүлийн 30-аад жил наглый улс төрчидийн тоглоом болж байсан Монголын уул уурхайн салбарыг толгойлж байгаа энэ Уул уурхайн инженер Г.Ёндон сайдыг ялихгүй зүйлээр дэгээдэж унагах гээд байгаа чинь муухай харагдаж байна Ардчилсан намынхаан !

0  |  0
Zochin(23.227.142.162) 2020 оны 11 сарын 02

Энэ ”БИДОН” Ганбатыг бидон сав тарааж сонгуульд оролцож байсан гэдэг шалтгаанаар УИХ ын гишүүнээс огцоруул. Одоо хийж байгаа урьдах ажлаа хийхээ бодооч. ЗГ цаашид ажиллах боломгүй гэж саран хуцахдаа адил юм бичихээс ичээч.

0  |  0
Zochin(23.227.142.162) 2020 оны 11 сарын 02

Энэ ”БИДОН” Ганбатыг бидон сав тарааж сонгуульд оролцож байсан гэдэг шалтгаанаар УИХ ын гишүүнээс огцоруул. Одоо хийж байгаа урьдах ажлаа хийхээ бодооч. ЗГ цаашид ажиллах боломгүй гэж саран хуцахдаа адил юм бичихээс ичээч.

0  |  0
zochin(202.179.26.74) 2020 оны 11 сарын 02

yg odoo ogchruul ESaid ,bas ter Badamsuren !!! ,naaduulchin dachiaadal mongo luivardana !!

1  |  0
Иргэн(66.181.161.114) 2020 оны 11 сарын 02

Өөрсдийнх нь оролцоотой компаниудын увайгүй үйлдлийг мэргэжлийн хүн таслан зогсоогоод эхлэхээр хамаг булай нь илчлэгдэх гээд сандралдаж эхэлждээ хөөрхий

0  |  0
xXx(66.181.161.114) 2020 оны 11 сарын 02

Ёндон сайдын хийж байгаа уул уурхайн шинэчлэлийн ажил Ардчилсан намынхан болон Уул уурхайн бүлэглэлүүдийн шарыг гозойлгож малтаж байгаан байна даа\n

1  |  1
Top