Япончууд ялгадаснаас гаргаж авсан махаа хаашаа экспортлох бол

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

  

Японы эрдэмтэд бохирын шугамуудыг бөглөж, цэвэрлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулахад хүргээд байгаа ялгадаснаас мах гаргаж авчээ. Токио хотын Ус сувгийн компаниудын хүсэлтээр эрдэмтэн Мицүюки Икеда судалгаа хийж бохир дамжуулах хоолой дотор байгаа зүйлсэд протеин үүсгэдэг нян их хэмжээтэй байгааг  нээжээ. Туршилтын үр дүнд гарган авсан махны 63 хувь нь уураг, 25 хувь нүүрс ус, мөн гурван хувь нь илчлэг есөн хувь нь эрдэс бодисоос бүрдэж байгаа аж. Энэхүү бүтээгдэхүүнийг амссан эхний хэрэглэгчид үхрийн махтай адилтгасан байна. Эвгүй үнэртэй ялгадаснаас энэ махыг гаргаж авсан гэдгийг хүмүүст ойлгуулахад хүндрэлтэй байгаа аж.  Харин ялгадаснаас гаргаж авсан махыг Япончууд  өөрсдөө идэхгүй нь ойлгомжтой болохоор ядуу буурай хаанахын ямар улс руу экпортлох нь тун сонин байна.

 

  Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top